18: Бобо

6.7K 514 15
                                    

Сонюүлийн талаас

Би гаднаасаа жижиг харагдах кафе руу ороход шоколадтай гурилан бүтээгдэхүүн болон халуун кофены хосолсон үнэр хамар цоргим үнэртэнэ. Би уртаар амьсгаа аваад ард минь байгаа Тэхён руу эргэн харлаа.

Тэр над руу зөрүүлэн инээмсэглэж, хар савхин суудалтай, булангийн хүрэн бор ширээ рүү хөтөллөө.

Би эксээ хардуулахын тулд халуухан залуутай болзохоос өөр илүү зүйл хийх шаардлагагүй биз дээ? Тэхён бид хоёр ямар харилцаатай юм бэ? Үерхдэггүй хэрнээ танихгүй хүмүүс биш. Бид найзууд уу? Тиймээ, би тэгэж л таамаглаж байна.

"Тэгээд миний юуг мэдэхийг хүссэн юм бэ дээ?" хэмээн тэр ярзайлаа. Би хөмсгөө зангидан, уруулаа цорвойлгоод, "Яахав, чи шүдээрээ гэрлийн ламп хагалсан гэх мэт ердийн зүйлсийг би мэднэ. Гэхдээ бид хуурамч үерхлээ ил болгохгүйн тулд чиний талаарх чухал зүйлсийг мэдэх хэрэгтэй биз дээ? Жишээлбэл, төрсөн өдөр чинь ч юм уу?"

Тэхён толгой дохин, "Тийм шүү. Минийх 4-р сарын 16. Чинийх?"

"7-р сарын 11."

Зөөгч бидний ширээнд ирээд, өөрийнхөө тайрмал долгионлог хэсэг үсээ хуруугаараа мушгируулж, амандаа бохь зажлана. "Захиалгыг тань авч болох уу?" хэмээхдээ бохио чанга үлээн хагаллаа.

"Надад хоёр бяслаг, улаан лоольтой сэндвич болон сүүтэй шэйк." гэж Тэхён захиалгаа өгөөд, миний захиалгыг хүлээн над руу инээмсэглэлээ.

"Надад шарвин ба алоен шүүс."

"Чипс, ногооны салад ч юм уу нэмж захиалах уу?" хэмээн зөөгч асуулаа.

"Умм, нэмээд салад." хэмээгээд би менюгээ хаалаа.

"Захиалга 12 минутын дараа бэлэн болно." гэж хэлээд хар хавтастай менюгээ аваад явлаа.

"Дуртай хоол?" хэмээн Тэхён бидний яриаг буцаан сэргээлээ.

"Ореотой жигнэмэг?" хэмээн би асуугаад, инээд алдлаа.

Яриа маань бид ерөнхий зүйл бие биенээсээ асуусаар үргэлжлэлээ. Тэхён миний төсөөлж байснаас өөр байсан, бүр эсрэг байсан гээч. Жишээлбэл, би түүний дуртай киног The Expendable (адал явдалт, триллер төрлийнх) гэж төсөөлж байсан ч энэ нь The Proposal (хайр дурлалын төрлийнх) байсан.

"Чиний эцэг эх чинь? Намайг танайд очиход байхгүй байсан." гэж намайг асуухад Тэхён дуугаа хураан, хэсэгхэн газартаа давс асгарсан толигор модон ширээ рүү ширтлээ.

Би буруу зүйл асуучхав уу? Новш гэж, яг тэгсэн байна.

Намайг яг уучлалт гуйх гэхэд гэнэт Phineas and Ferb-ийн Perry-ийн дуу явж тасалдууллаа. "Доо би доо би да, Agent-P."

Намайг хөмсгөө зангидахад Тэхёны хацар ягааран хурдан утсаа гарган, хариулах товчин дээр дарлаа.

Би үл ялиг инээд алдан, толгойгоо сэгсрэв.

"Ола, Бобо [Сайн уу, Бобо]." хэмээн Тэхён утасны цаана байгаа хүнтэйгээ мэндэллээ.

"Си [Тиймээ]." удаанаар ийн хэлээд, хөмсгөө зангидав. "Но ло сэ [Би мэдэхгүй байна аа]."

"Эста биэн! [Заза!]" хэмээгээд санаа алдан, гараараа нүүрээ таглалаа. "Си." хэмээхэд цаад талын хүний яриа бүдэг бадаг сонсогдоно. "Си."

"Эн лас вакафионэс? [Энэ амралтаар уу?]" гэж тэр асуулаа. Би Еэсүлийн ээжид жаахан Испани хэл заасанд нь үнэхээр их талархаж байна. Тэхён "Буэно [Сайн байна]" гээд толгойгоо дохисноо, "Си, ло хард [За, би хичээе.]" хэмээн гүнзгий санаа алдсанаа, "Адиос, ёо тамбиэн тэ амо [Баяртай, би ч бас танд хайртай]." гэж дуудлагаа таслаад, түшлэгээ налан суулаа.

"Юу байв аа?"

"Намайг өргөж авсан... эцэг эх чамтай уулзахыг хүсч байна." гээд тэр шанаагаа туллаа. "Тэд намайг 'найз охин'-той болсныг мэдээд энэ амралтаар танилцахыг хүсч байна." гэж тайлбарлангаа толгойгоо сэгсэрнэ.

"Чи өргөгдсөн?" гэж асуухдаа би хөмсгөө өргөлөө. Тэр толгой дохин, "Тиймээ, миний өргөж авсан эцэг эх настай хүмүүс. Тэд хотоос 1 цагийн зайтай газар амьдардаг юм."

"Би явна аа." Тэхён над руу нүдээ бүлтийлгэн харж, "Нээрээ юу?" хэмээн чангаар дуу алдахдаа, итгээгүй байгаа нь илт. Би толгой дохин, инээмсэглэж, "Тиймээ, яагаад болохгүй гэж? Амралт хэзээ билээ?"

"2 долоо хоногийн дараа. Бас бидний 2 сарын ой болно." гээд томоор ярзайлаа.

"Чи надаас амьд мултрахын тулд 1 сар 2 долоо хоног тэсэх болж дээ. Тэгээд дахин надтай ярих шаардлагагүй болно. Гэхдээ ингэхдээ чи надад дурлахгүй бол шүү дээ." хэмээгээд тэр нүдээ ирмэлээ. Би доогтой инээн, нүдээ эргэлдүүлэв.

Тэхёнтой дахиж ярихгүй? Би үүнийг хүсч байгаадаа эргэлзэж байна.

Би үнэхээр их будилж байна.

A/N: Тэхёний төрсөн он сар өдөр худлаа байгааг анзаарсан байх. Үүнд тайлбар хэлэхэд угаасаа ФФ гэдэг бол зохиомол шүү дээ. Тэгээд надад урам өгөн хандалт Vote&Comment их болвол шууд дараагийн хэсгээ оруулсан ч яахав.

Most Popular PlayboyWhere stories live. Discover now