Бид сайхан дотно мэдрэгдэхээр гал тогоонд орж ирлээ. Энэ үнэхээр гайхалтай юм. Учир нь өвөл энэ байшин үнэхээр дулаахан мэдрэмж төрүүлэхээр юм.

Юүри хатагтай бөхийн шарах шүүгээнээс дөнгөж бэлэн болсон капкейкээ гаргалаа. Тэр тэндээс хоёр капкейк гарган Жонгүүк бид хоёрт өгөв. Минийх ванилтай цагаанаар бүрхэгдсэн байсан бол дүүгийнх маань адил ванилтай боловч шоколадан бүрхүүлтэй байлаа.

"Тэгээд ямар сургуульд явдаг юм бэ дээ?" Би капкейкээсээ амтархан хазаад, Жонгүүкийг түрүүлж хариулах боломж олголоо. Өө бурхан минь! Энэ капкейк үнэхээр амттай юм аа. Энэ хөвсгөр бялуу ба аманд ороод л шууд уусан хайлж байна. Үүнийг тодорхойлвол диваажин яг л ийм амттай байх гэмээр.

"Би өмнөд хэсэгт байдаг Нулливер ахлах сургуульд сурдаг." хэмээн Жонгүүк хэлээд, капкейкнээсээ хазлаа. Би зажлаж дуусан залгиад, "Би Киллвэлл ахлахад явдаг."

"Вуа, манай хүү ч бас тэнд сурдаг ш дээ." гээд тэр инээмсэглэв. "Үнэн үү? Түүний нэрийг хэн гэдэг юм бэ?" хэмээхдээ би хөмсгөө зангидахгүй байж чадсангүй.

Гэтэл хаа нэгтээгээс "Ээж, би ирлээ!" хэмээх бүдүүн, гүн хоолой цуурайтан дуугарав. "Аа, чи түүнийг мэддэг юм бол яагаад одоо очоод харж болохгүй гэж? Тэр одоо өрөө рүүгээ явж байгаа байх."

Би толгой дохин, үлдсэн капкейкээ ширээн дээр тавиад дээшээ гарахаар явлаа. Өхөөрдөм л байгаасай. Царайлаг л байгаасай. Би алгаа хавсран, дээшээ өгсөнө.

Тэнд таван ижил хаалга байна. Би эхний өрөө рүү шагайхад хоосон байна. Би дараагийн хаалгыг тогшиход, "Ор ор." хэмээн Юүригийн хүү орилоход би хаалгыг түлхэн орлоо.

Энэ хоолой үнэхээр танил сонсогдоод байх юм...

Намайг дотогшоо ороход тэр цээж нүцгэн цаашаа харж байсан ба хаалгыг нь хаахад эргэн харлаа.

Яахав, тэр ч царайлаг юм аа.

"Сонюүл?" хэмээхдээ тэр хөмсгөө зангидаж, цамцаа углана.

"Тэхён." гэж би шивнээд, уртаар санаа алдлаа.

"Сонюүл, чи энд юу хийж яваа юм?" гэхдээ тэрний нүд томорно.

Өө бурхан минь энэ үнэхээр аймшигтай юм. Би Тэхёноос аль чадах чинээгээрээ хол байхыг хүссэн. Гэвч түүнтэй бүтэн долоо хоног хамт амьдрахаар болчихлоо шүү дээ. Би яагаад үүнийг анзаарсангүй вэ? Үнэндээ би Тэхёнийг Боботой ярьж байхыг санасан, гэвч би зүгээр л үүнийг тохиолдол байгаасай гэж хүссэн.

Most Popular PlayboyWhere stories live. Discover now