"Түүнд өөрийгөө БЗХӨ-тэй гээд хэлчих."

"Үгүй ээ. Тэгэхээр чинь ямар ч охин над руу ойртохгүй ш дээ." хэмээгээд тэр толгойгоо сэгсрэв.

"Уммм, тэгвэл зүгээр л... бэлгэвч хэрэглэ. Би мэдэхгүй байна аа. Эсвэл түүнд татагдахгүй байгаагаа шулуухнаар хэлчих."

Жонгүүк толгойгоо дохин, "Хмм, тийм байна. Би зүгээр түүнээс татгалзаж болох юм байна." гээд мөрөө хавчлаа.

Тэр орноос босоод, "Баярлалаа Юүл. Дараа долоо хоногт уулзъя" хэмээгээд инээд алдлаа. Би нүдээ эргэлдүүлэн, "Маргааш уулзъя... Оройн хоолон дээр..."

Тэр хаалгаа хаан гарахад, би буцаад ор руугаа унан, санаа алдав.

Би Тэхён руу ярих хэрэгтэй юу?

Тэр ч үнэхээр новш юм даа.

Гэхдээ түүнд ярилцах хэн нэгэн хэрэгтэй байгаа байх?

Аххххх

Би утсаа аван, Тэхёний дугаарыг хийлээ. Хоёр удаа дуудуулсны эцэст тэр утсаа аван, "Байна уу?"

Би санаа алдав. Хэрвээ тэр надтай ярилцахгүй бол яах вэ? Тэр шууд дуудлагаа таславал? Би юу хэлэхээ мэдэхгүй байна. Би юуны талаар ярих вэ? Тэр юу мэдэрч байгаагаа илэрхийлэх дургүй байх шиг байсан. Би шууд асуучих уу? Би толгойдоо орж ирсэн эхний зүйлээ хэлэхээр шийдлээ. Би хөмсгөө зангидна. Хэрвээ үүнийг хэлэхгүй бол? Ахх, зүгээр л хий.

"Чи... бяслаганд дуртай юу?"

"Бяслаг?"

"Тиймээ бяслаг." Би түүнээс бяслагны талаар асуусандаа итгэж чадахгүй нь ээ! Зүгээр л тархи минь ажиллахгүй байсан хэрэг.

"Сонюүл... Чи зүгээр үү? Толгойгоо юманд цохио юу? Эсвэл муудсан зүйл идээ юу?"

Би инээд алдан, "Үгүй ээ үгүй, аль нь ч биш."

"Чи түрүүний алкохолоо уучихаа юу?" хэмээхдээ тэр үнэхээр нухацтай байлаа.

Би нүдээ эргэлдүүлэн, "Үгүй ээ, Тэхён. Би зүгээр. Харин чи зүгээр үү?" Би ингэж шавдуулах хэрэггүйгээ мэдэж байна л даа. Гэхдээ би түүнийг зүгээр байгаа эсэхийг мэдмээр байна. Тэр таагүй байгаа. Хэрвээ би гутралд орвол хэн нэгэнтэй ярилцдаг. Хадгалаад байвал амиа хорлочхож магадгүй учраас.

Most Popular PlayboyWhere stories live. Discover now