Би инээд алдан, "Би юу хийх вэ? Түүнийг танихгүй юм шиг үл тоох уу?"

"Яахав, чи түүнд дурлачхаж. Ямартай ч нэг дэх өдөр хүртэл хүлээ. Юу болохыг харж л байя. Долоо хоногийн дараа амралт эхэллээ. Сар үргэлжилнэ. Тиймээс чи түүний өргөж авсан эцэг эхтэй нь уулзахаас өөр түүнийг бүтэн сарын турш харах шаардлагагүй болно, учир нь чи сургуульд явахгүй. Тэгээд л мөрий дуусч буцаад сургуульдаа явна."

"Би түүнд дурлаагүй!" хэмээн шуудхан би үгүйсгэлээ. "Ммм." хэмээхдээ Еэсүл жуумалзаж байгаа нь илт байв. "Таалагддаггүй залуутайгаа дөрвөн удаа үнсэлцсэн гэж үү?" гэхэд би санаа алдлаа.

"Зүгээр л түүнтэй ярилц."

"Юуны талаар?"

"Би мэдэхгүй ээ, бяслагны талаар ч юм уу. Зүгээр л ярилц!" хэмээн намайг загнав.

Бид хоёул хэдэн минут ёололдсоны эцэст би инээмсэглэн, "Даваа гарагт уулзъя."

"Баяртай." хэмээн тэр цоглог дуугаран утсаа тасаллаа.

Миний дүү өрөө рүү минь орж ирэн, шууд орон дээр доошоо харан хэвтлээ. Тэр санаа алдан, "Хөөе Юүл." хэмээн дэр нүүрэндээ наан бувтнав.

Би түүн дээр хөлөө давуулан, "Яасан?"

Долоо хоног бүр Жонгүүк миний өрөөнд орж ирээд, зүгээр л хэвтэнгээ тэнэг охид болон телевизийн нэвтрүүлэг гэх мэт жирийн зүйлсийг ярилцдаг юм. Хааяа намайг өддөгийг эс тооцвол тэр бол үнэхээр янзтай дүү. Түүнийг энэ дэлхий дээр юугаар ч орлуулашгүй.

"Би нэг охиноос болзохыг асуусан юм. Гэхдээ би үүндээ харамсаж байна. Тэр зүгээр л миний өвөрт орох гэсэн сургуулийн маань завхай охидуудын нэг юм байна лээ." хэмээн гомдоллоно.

"Бас юу нь муу вэ гэвэл..." Жонгүүк сургуульдаа үнэхээр алдартайгаас гадна түүнийг хүсэмжилсэн хэдэн мянган охид бий. Тэр охидуудыг ашиглачхаад хаячихдаг. Энэ байшингаас зөндөө олон охид уйлсаар гарсан даа.

"Тэр яг бэлгийн замын халдварт өвчтэй байх." гэж гоншигноод "Тэр надаас ерөөсөө салахгүй юм. Тэр цуурхал сонссон байх. Намайг орондоо сайн-" Би чихээ таглан, "Ла ла ла ла." гэж түүний үгийг сонсохыг хүсээгүй тул дууллаа.

Тэр миний дууг даван, "За! Намайг уучлаарай." гэж орилоход, би гараа буулгалаа. "Би юу хийх вэ?" гэж тэр хэдэн минутын өмнө би Еэсүлд яаж гоншигносон яг тэрэн шиг авирлав.

Most Popular PlayboyWhere stories live. Discover now