31-р хэсэг

696 49 0
                                    

Миёон асуугдахаар самбарын урд гарлаа.

Бэмбэм: Чи Миёоныг орхиод явж чадна гэж үү?

Юүгёом: Чадахгүй.

Бэмбэм: Хэцүү ч юм аа даа.

Юүгёом: Чи манай ах Суёон эгч 2ыг дэмжих үү?

Бэмбэм: Мэдэхгүй юм даа. Эгчийг маань хазсаныг нь бодохоор дургүй хүрээд, эгчийг минь яаж халамжилж хайрладгийг нь бодохоор зүгээр уучилчихмаар ч юм шиг. \санаа алдах\ Ах яахаас л шалтгаална даа. Харин Марк ах яах бол? Манай эгчийг орхиж явж чадах болов уу?

Юүгёом: Чадахгүй ээ. Манай ах эгчид чинь дэндүү хайртай.

Бэмбэм: Тийм ээ……… Хайраа гэж.......

Юүгёом: Харин ах чинь яах бол?

Бэмбэм: Мэдэхгүй дээ. Манай ах бид 2ыг хүн гэмтээж бэртээх л юм бол тэр хүнийг лав зүгээр өнгөрүүлэхгүй. Миний дүүг яаж байгаан гээд л дайрдаг хүн. Ахыг чинь бас тэгсэн болов уу гэж айж л байна.

Юүгёом: Их түргэн зантай хүн байх нь ээ?

Бэмбэм: Ер нь тийм дээ.

Багш: Бэмбэм, Юүгёом яриагаа боль

Бэм\Юү: За

-------------------------------------

Гэртээ

Би: \уйлсаар\ Би яах вэ? Хөөрхий Марк минь одоо яах бол оо?

-------------------------------------

Хичээл тарлаа.

Марк цус сорогч болохоор Жэксонд цохиулсан нүүрний сорив нь ор мөргүй эдгэсэн байлаа. Гэвч түүний сэтгэлийн сорив нь арилаагүй бололтой урвагар царайлсаар ангиас гартал

Жэксон: Суёонтай дахиж уулзах хэрэггүй шүү. Дүүгийн минь хажууд дахиж нэг л харагдах юм бол би чамайг өөрийн гараар ална шүү. Чам муу мангасыг алахад шийтгүүлэхгүй харин ч шагнуулах байлгүй.

Марк: \санаа алдах\ Би чадахгүй ээ.   

Жэксон: Яасан гэнээ?

Марк: Би Чадахгүй гэж байна. Би ингээд Суёоныг мартаж чадахгүй. Түүнээс салж чадахүй. Би түүнд амлалт өгсөн. Чоно гэдэг амьтан насан туршдаа нэг л чоныг хайрладаг шиг би ч бас түүнийг насан туршдаа хайрлана аа гэж амласан. Би амлалтандаа хүрэх болно.

Жэксон: Дэмийрэхээ больж үз. Дүүгээс минь хол байгаарай. \муухай харсаар явах\

Юүгёомийг зөрөн явлаа.

Хязгаарыг давсан хайр-Crossing Love[Дууссан]Where stories live. Discover now