16-р хэсэг

972 57 0
                                    

Жэксон: \Новш гэж одоо хаанаас ажил олноо? Аятайхан, овоо цалинтай ажил байсан юмсан. Тэр нэг Мүнхёг гэж новшийн алдаанаас болж би халагдаад байхдаа яахавдээ. Одоо юугаараа 2 дүүгээ тэжээнээ. Хурдхан шиг л өөр ажил олох хэрэгтэй.\

Би ахын өрөөний хаалгыг тогшин орлоо. Ах маань орон дээрээ хэвтэж байснаа босож ирж суугаад

Жэксон: Яасан?

Би: Харин та өөрөө яагаав? Ерөөсөө уурладаггүй хүн гэнэт аймар уурлаад л. Таньд ямар нэг юм болсон тийм үү?

Жэксон: \санаа алдах\ ................................Ах нь ажлаасаа халагдчихлаа

Би: Мэдсэн юм аа. Яаж байгаад?

Жэксон: Нэг тэнэг хөгийн новшоос болоод

Би: Гүтгэгдсэн гэсэн үг үү?

Жэксон: Мхм..................одоо хаанаас ямар ажил олж хийнэ ээ? Уг нь тэр маань гайгүй цалинтай ажил байсан юмсан

Би: Гайгүй ажил олдох байлгүй дээ. Та битгий их санаа зов л доо. Миний ахын сайхан царайн дээр үрчлээ суух нь байна.

Жэксон: Хэрвээ би хурдан ажил олохгүй бол та 2ын нэмэлт сургалт дамжааны мөнгийг яах юм?

Би: За зүгээр дээ ахаа. Ажил заавал олдож л таараа. Та өөдрөгөөр бод л доо.

Жэксон: \тэврэх\ Аав ээж минь амьд байсан ч болоосой.

Би: Зүгээр дээ ахаа. Та бид 3 бие биендээ ингээд хань болоод явж байхад бүх зүйл сайхан болно.

Ахын өрөөнөөс гартал Бэмбэм зогсож байна.

Би: Юу хийж байгаа юм?

Бэмбэм: Яриаг чинь сонсоод л. Ах минь яана даа. Бид 2ыг тэжээх гээд их зовж байна даа. Би ажил хийдэг юм бил үү?

Би: Чи хийхийг хүссэн ч чамайг авах газар байхгүй.

Бэмбэм: Яагаад?

Би: Чи чинь жоохон ш дээ. Жоохон хүүхдээр ажил хийлгэх галзуу хүн байх уу? Чи бол зүгээр л хичээлээ сайн хийгээд чихнээс хонх уяхгүй явж байхад хангалттай

Бэмбэм: Заза

Маргааш өглөө нь би гэрээсээ гартал Марк зогсож байна. Баярлаад түүн дээрээ гүйж очлоо.

Би: Сайн уу?

Марк: Сайхан амарсан уу, миний хөөрхөн охин?

Би: Мхм. Харин чи минь сайхан амрав уу?

Марк: Үгүй.

Би: Өө яагаад? Бие нь өвдөө юу?

Хязгаарыг давсан хайр-Crossing Love[Дууссан]Место, где живут истории. Откройте их для себя