22-р хэсэг

772 53 0
                                    

Марк: Ах чинь ямар эвгүй үед орж ирэв ээ? Хахахах

Би: Харин тн ккк..................Өөө нээрээ би одоо хоол хийх ёстой юм байна ш д.

Марк: Яах гэж байгаан?

Би: Өнөөдөр бөөнөөрөө хоол иднэ ш дээ. Мартцан уу?

Марк: Өө тийшд. Би хамт хийлцэх үү?

Би: Тэг л дээ. Одоо цагийн дараа бүх хүмүүс ирнэ.

Би ахын өрөөнд ортол ах хичээлээ хийж байна.

Би: \хаалга тогших\ Ахаа

Жэксон: Яасан? Миний дүү

Би: Түрүүний явдалд уучлаарай, хихи. Таны орж ирсэнийг анзаарсангүй.

Жэксон: Зүгээр дээ. Би л буруу үедээ орж ирсэн хэрэг

Би: Хэхэ. Нээрээ Жэйби ах Жүниор ах 2 хэзээ ирэх юм?

Жэксон: 30 минутын дараа ирэх байх. Гэрээсээ гарж байна гэж байсан.

Би: О.О Цагийн дараа биш байсан юм уу?

Жэксон: Чи өөрөө цагаа хараач.

Би: \цаг харах\ Өө новш

Жэксон: Наад үг хэлээ. Эмэгтэй хүүхэд байж

Би: За уучлаарай.

Гал тогоо орж Марктай цуг хурдхан шиг хоол хийлээ. Хэлсэн ёсоор бүх хүмүүс 30 минутын дараа ирлээ.

Жэйби: За манай эгдүүтэй дүү Суёон сайн уу?

Би: Сайн уу, Жэйби ахаа? :3

Гаын: Сайн уу? Суёонаа

Би: Сайн уу? Гаын эгчээ

Жүниор: Сайн уу? Суёонаа

Би: С-сайн уу?

Жинхи: Суёонаааа \тэврэх\

Би: Энэ нэг юмны сэтгэл хөдлөл ихтэй гэдгийг нь

Жинхи: Хихи

Жэйби: Сайн уу? Жинхи

Жинхи: Сайн уу? Жэйби ахаа

Жүниор: Сайн уу?

Жинхи: С-Сайн байна уу?

Би: За бүгд дотогшоо орцгоо

Жэйби: Бэмбэм хаачаав?

Бэмбэм: Би ирлээ.....Өө, Сайн байцгаана уу?

Би: Марк

Марк: Мм?

Би: Юүгёом яасан юм?

Марк: Одоо ирж байгаа байхаа. Би түрүүн утасдсан.

Би: Аан заза

Бүгд зочдын өрөөнд хоолны ширээг тойрон суулаа. Юүгёом ч орж ирэв. Нэг охинтой цуг орж ирэв.

Юүгёом: Сайн байцгаана уу? Хоцорсонд уучлаарай.

Миёон: Сайн байцгаана уу?

Жэксон: Ийшээ ирээд сууцгаа.

Танихгүй хэд нь танилцаж, янз бүрйн зүйл ярьцгаалаа. Нэг мэдэхэд бүх зочид явах болов.

Би: Жүниор ахаа Жинхиг хүргэж өгөөрэй. :3

Жинхи: Хөөе\намайг нудрах\

Жүниор: Тэгье ээ. Би Жинхиг хүргээд өгье. Эмэгтэй хүүхэд ийм орой ганцаараа явах аюултай.

Жинхи: \улайх\

Марк: За хайр нь явлаа. Баяртай.

Би: Баяртай.

Марк: 1 дэх өдөр уулзъя

Би: Зоо :3

Марк: Юүгёомаа чи Миёоныг хүргэж өгөх үү?

Юүгёом: Мхм

Марк: Аан заза болгоомжтой яваарай. \шивнэх\Хяналтаа алдав\

Юүгёом: \толгойгоо дохих\

----------------------------------

Жүниор Жинхи 2 дуугүй л яваад байлаа.

Жүниор: Чи найз бандитай юу?

Жинхи: А-айн? Аан байхгүй ээ

Жүниор: Яагаад?

Жинхи: Мэдэхгүй ээ хэхэ\Таньд сайн болохоор\

Жүниор: Ийм хөөрхөн охин байж.

Жинхи: Хэхэ баярлалаа.\Бурхан минь тэр намайг хөөрхөн гэлээ ш дээ. \

Жүниор: Чамд сайн хүн байгаа юу?

Жинхи: Байгаа.

Жүниор: Ямар хүн бэ?

Жинхи: Тэр маань их царайлаг, өндөр, сайхан сэтгэлтэй, хичээлдээ сайн бас ухаалаг. 

Харц нь ямар гоё дулаахан гэж санана. :3

Жүниор: Тийм үү?

Жинхи: Мхм

Жүниор: Жинхи.....үнэнийг хэлэхэд би Суёонд сайн байсан.

Жинхи: ........................Хэхэ тийм үү? Манай Суёон ч хөөрхөн охин шүү. \сэтгэлээр унах\

Жүниор: Гэхдээ одоо тэр өөр хүнтэй үерхэж байна. Бас үнэхээр жаргалтай харагдаж байна.

Жинхи: Тийм ээ. Марк Суёон 2 их жаргалтай хос. Тэр 2ыг ёстой үхэл л салгах байх. Үнэнийг хэлэхэд ахаа.............................. 







За энэ хэсэг маань жоохон богино болчихлоо. Уучлаарай ^_^



~~~$m!Le~~~

Хязгаарыг давсан хайр-Crossing Love[Дууссан]Where stories live. Discover now