38

5.4K 474 37
                                    

Өрөөний бүхий л зүйлс сайн харагдахаар гэрэлтэй болоход би урагш алхлаа.Тэн-ий утас ширээн дээр дуугарах боловч удалгүй чимээгүй болов.Гэсэн ч миний сонирхлыг татаж байсан зүйл утас биш түүний өрөөг бүрхсэн зурагнууд байлаа.Гэхдээ би энэ их зурагнуудын эздийг танихгүй юм.Бараг л бүгдээрээ жаахан хүүхдүүдийн зураг байх нь намайг бүр ч гайхшруулж орхив.Зурган дээр байгаа хоёр хүүхэд ихэд жаргалтай байх бөгөөд хаа ч явсан хамтдаа байдаг байсан мэт их олон төрлийн газар тэдний ард үзэгдэнэ.Тэн-ий хувцасны шүүгээний хажууд тэр бяцхан охины зургийг маш томоор өлгөснийг хамгийн сүүлд би олж харав.Гараа явуулсаар тэр зурганд хүрэхэд надад яагаад ч юм их дулаахан мэдрэмж төрсөн ч яг юу гэж илэрхийлэхээ сайн мэдсэнгүй тэр зурагнаас холдон зогслоо.

Тэн- Тэвчээргүй охин юм гээч?

Би Тэн-г орж ирсэнийг ч анзаараагүй байсан тул бараг л ухаан алдах дөхөв.Тэн хажууд хүрч ирэн гарнаас минь зөөлхөн атгаад орон дээрээ суулгаад - Түүх яриулмаар байна уу? Би чамд жаахан хугацаа өнгөрсний дараа хэлье гэж бодсон ч өнөөдөр л бидний дундах бүх зүйлс хүүрнэх ёстой юм шиг байна.

Би- Би анхааралтай сонсож байя

Тэн- Цэцэрлэгт байхдаа бид хоёр нэг ангид явдаг байсан. "Бид хоёр" гэдэг нь энэ зурагны эзэд л дээ.Тэр үед аав,ээж хоёр минь салаагүй бас дээрээс нь энэ бяцхан охин миний дэргэд гээд би үнэхээр аз жаргалтай байсан.Энэ хорвоо дэлхийд би гол дүр нь юм шиг л байдаг байлаа.Энэ зурагнуудыг харахаар биднийг ганц өдөр ч салж үзээгүй гэдгийг харж болох байх.Гэсэн ч нэг л өдөр миний амьдрал орвонгоороо эргэчих шиг болсон.Хамтдаа байдаг бяцхан охин намайг танихаа байчихсан.Жаахан байсан болохоор би үнэхээр ойлгоогүй.Эмнэлгээс гарах өдөр нь аавтай цуг түүн дээр очсон ч намайг танихгүй яваад өгсөн.Миний бяцхан зүрх юу юугүй урагдчих шиг л болсон.Би түүний машины араас яагаад ч юм аавынхаа гараас тавиад ухаан мэдрэлгүй битгий яваач гэж хашхирч гүйсэн.

Энэхэн үед би Тэн-ий нүдэнд нулимс цийлэгнэхийг олж харав.Бага зэрэг урагш суун сандал дээр суух Тэн-ий гарнаас атгахад тэр над руу инээмсэглээд үргэлжлүүлэн ярьж эхлэв. - Тэр гэрийнхээ шатнаас унаад толгойндоо гэмтэл авчихсан юм.Дотуур гэмтэл байсан болохоор бага зэрэг аюултай гэсэн ч түүнд хагалгаа хийгээгүй.Тэр гурав хоноод л эмнэлгээс гарсан.Би дэндүү балчир байсан болохоор надад аав сүртэй ч юм яриагүй,би ярьсан ч ойлгохгүй байсан учир би зүгээр л тэр охинд гомдохоор шийдсэн юм.Хүүхэд тэгдэг л юм байна лээ.Мэднэ дээ,гомдоно бас уйлна.Би тэрнээс хойш орой болгон уйлдаг болсон.Тэгээд бага зэрэг хугацаа өнгөрсний дараа арай дээрдсэн ч сургуульд ордог жил тэр охиныг ахиад харсан.Гурван жилийн дараа ахин харсан нь тэр байсан юм.Би яагаад ч юм түүнийг намайг танина гэж бодсон ч бас л таниагүй.Айлын шоовдор хүүхэд шиг өсч буй үед тэр намайг танихгүй байх явдал улам л дарамт болж байсан.Цаг хугацаа өнгөрсөөр бид дунд ангид орсон.Дүёон эхэндээ урд нь сурч байсан сургуулиа төгсөнө гээд ахлах анги хүртлээ явсан ч төгсөх дөхөх тусмаа сургалт сайтай газар руу шилжих хэрэгтэй гээд манай сургуульд орж ирсэн нь тэр.Нүдний минь өмнө миний сэтгэлд байдаг бяцхан охин өсч томорсоор л байсан.Бид ахлах ангид орж цаашлаад тэр бяцхан охин нас биенд хүрчхээд миний өмнөөс хараад сууж байгаа ч намайг танихгүй хэвээр л байна.

..When Our Eyes Met..Where stories live. Discover now