22

6.9K 509 78
                                    


Энэ жижигхэн уутан доторх зүйл хэдийгээр хэн нэгний хувьд хамгийн "энгийн" гэмээр зүйл байсан ч миний хувьд хамгийн "үнэтэй" зүйл байсан юм.Одоо хүртэл гадуураа цамц углаад доод талын дэлгүүрээс авчиж болохоор тийм зүйл байсан ч надад энэ хорвоогийн хаанаас ч хайгаад олохооргүй тийм л "үнэ цэнтэй" зүйл байсан юм.Энийг бэлэг эсвэл юу вэ гэдгийг нь хэлж мэдэхгүй ч...түүнийг өгч байгаа хүн нь надад хамгийн чухал байлаа.Хамгийн үнэтэй зүйл байсан ч чухал гэмээр хүн өгөөгүй бол тэр тийм ч сайхан санагддаггүй,харин хамгийн хямдхан гэмээр зүйл байсан ч чухал гэмээр хүн минь өгсөн бол надад энэ хорвоогийн юугаар ч сольшгүй нандин зүйл мэт санагддаг.

Бага байхад анх удаа ээж минь надад нэг хүүхэлдэй өгсөн юм.Хүүхэлдэйний дэлгүүрийн хамгийн хямд,хамгийн жижиг,хамгийн царай муутай нь байсан ч надад энэ хорвоогийн хамгийн үнэтэй,хамгийн том,хамгийн үзэсгэлэнтэй нь мэт санагдаж байсан сан.Би тэр хүүхэлдэйг өдөр нь тэвэрч,шөнө нь өвөртлөж унтдаг байлаа.Тоглоход хүртэл хайран санагддаг байсан юм л даа.Цонхныхоо хажууд тавин инээмсэглэн суухдаа би энэ дэлхийн хамгийн аз жаргалтай,хайраар умбасан охин байсан сан.Харин эмээг өөд болоход зарим эд зүйлсийг нь шатаахдаа ээж хажуудаа зогсох миний гарнаас тэр нандин хүүхэлдэйг минь шүүрч аван шатаж буй эд зүйлс рүү шидсэн юм.Миний сэтгэл маш их өвдсөн ч өгсөн хүн нь өөрөө тэгсэн болохоор тийм ч удаан шаналаагүй сэн...

Тэн: Хөөе 

Тэн миний нүүрний урдуур гараа савчуулахад л би өнгөрсний тухайх түүхээсээ салан түүн рүү инээд дүүрэн царайгаараа эгцлэн харлаа.Тэр намайг хэсэг гайхан харж байснаа урдаас инээмсэглээд хоолоо үргэлжлүүлэн идэж эхэллээ.Би ч ууттай зүйлээ хажуудаа тавиад амсаж ч амжаагүй хоолоо идэж эхлэв.Хамгийн сайхан дуу,эсвэл хамгийн сайхан кино үзэхэд л ийм мэдрэмж төрдөг байх.Хааяа уйтгарлах үедээ сэтгэлийн минь хөг аялгууг илэрхийлж буй мэт гунигийн дуу сонсоход төрдөг тэр нэгэн таатай мэдрэмж,хамгийн гайхалтай сэтгэл хөдөлгөм кино үзчихээд өөрөө түүнийхээ гол дүр мэтээр догдлох тэр нэгэн хөөрүү мэдрэмж,олон хоног нар шарж,шарж ашгүй нэг бороо ороход гараа дэлгээд дээш харан бороон дуслыг нүүрээрээ тосох тэр нэгэн ханасан мэдрэмж,олон жил уулзаагүй хүнтэйгээ нүүр дүүрэн инээд,нүд дүүрэн нулимстай уулзах тэр нэгэн тайтгарсан мэдрэмж,хамгийн хайртай хүнээсээ хамгийн гайхалтай үгийг сонсох тэр нэгэн уярсан мэдрэмж бүхий л биеэр минь тархаж байх нь тэр.

..When Our Eyes Met..Where stories live. Discover now