4

5.7K 486 33
                                    

Нүд үнэн чих худал.

Гэсэн ч би энэ тохиолдолд нүдэндээ хүртэл итгэхгүй байв.Өнөөх айхтар хүмүүсийг ч анзааралгүй би зөвхөн Тэн-ий харсаар л байлаа.Түүний нүд зөвхөн над руу гар далайсан залуу руу ууртайгаар харах ч надад үзэсгэлэнтэй харагдаж байв.

Гэнэт өнөөх залуу хөдөлж нөгөө гараараа намайг хүчтэй түлхчихээд Тэн рүү дайрах нь тэр.Би хойш савахдаа лангууг мөргөж бүхий л бараанууд бараг миний дээрээс нураад ороод ирэв.Бараануудыг өөрөөсөө холдуулан дээш өндийхөд Тэн өнөөх залуучуудтай зодолдож байлаа.Би үнэндээ түүнийг юу ч хийж чаддаггүй,зүгээр л гараа халаасандаа хийгээд бусдыг зарж байдаг нэгэн гэж бодсон.Бараг бид хоёр зодолдвол би дийлнэ л гэж боддог байлаа.Гэтэл тэр зүгээр л кинон дээр гардаг хүчирхэг залуус шиг л байх нь миний сэтгэлийг хөдөлгөж байлаа.

Нэг л мэдэхэд дэлгүүрт Тэн бид хоёр үлдчихсэн байлаа.Тэр бараануудыг эхнээс нь авхуулаад өрж байгаа харагдав.Би түүний өмнө очин 

Би: Надад орхиод яв даа.

Тэн: Дуугүй өр.

Энэ үнэхээр миний хувьд шинэлэг байлаа.Сургуулийн байтугай улсын топ таван баячуудад багтах айлын хүү байж иймэрхүү зүйлс хийн зогсох нь түүний хувьд ч бас шинэлэг содон байгаа гэдэгт би л хувьдаа итгэлтэй байна.Би түүнээр их зүйл өрүүлэхгүйн тулд өөрөө хурдан хөдөлсөөр бүх зүйлийг өрж дуусгалаа.Бид хамтдаа кассны хажууд ирж би ардуур нь ороод түүний төлсөн мөнгөний хариултыг өгөх гэж байтал хаалга хүчтэй онгойн дарга орж ирэх нь тэр.Дарга бүр байдгаараа сандарсан,уурласан байдалтай орж ирсэн нь эндэхийн байдлыг мэдээд ирсэн нь тодорхой байв.

-Чи чинь ажилд орсон анхны өдрөө хүнд ингэж гарз хохирол үзүүлэх байсан юм уу?!! 

Түүний ууртайгаар хашхичих дуунд чих бараг л дөжирч байв.Хурдхан шиг Тэн-ий хариултыг өгөн бөхийхөд 

Тэн: Тэр сургуулийн сурагч! 

Новш гэж.Түүнийг ийм чөтгөр шиг гэдгийг нь би түргэхэн зуур мартчихаж л дээ.Энэ дэлгүүрт шөнийн цагаар зогсох учир би оюутан гэж худлаа хэлсэн юм л даа.Одоо мэдээж сурагч гэж мэдсэн учир намайг ажлаас халах нь тодорхой.Тэн муу новш.Тэр ч ямарч тохиолдолд өөрийнхөө хөгийн новш гэдгийг мартахгүй юм даа.Харин би мартаж л байдаг! 

-Одоохон нөхөн төлбөр нэхээгүй байгаа дээр манай дэлгүүрээс гар.

Хурдхан шиг цүнхээ үүрэн дэлгүүрийн гадна гарлаа.Гадаа аль хэдийнэ тас харанхуй болсон тул хаашаа явахаа мэдэхгүй ийш тийш харан хий дэмий л зогсоно.Би ийм л хувь төөрөгтэй хүн юм байх даа? 

..When Our Eyes Met..Where stories live. Discover now