Төгсгөл

2.5K 234 50
                                    

Ким: Үнэндээ.. надад очих газар байхгүй.

Кэн: Тэр чинь надад ямар хамаатай юм бэ? Би буяны байгууллага биш!!

Гэрт нь зөвшөөрөлгүй орж ирсэн үл таних эмэгтэйд дургүй нь хүрсэн тэрээр юу ч юм амандаа бувтнасаар өрөө рүүгээ ороод хаалгаа түгжчихлээ. Энэ үед Ами мэдсэн мэт утасдлаа:

Кэн: За??

Ами: Хмм.. наад эмэгтэй чинь чамд дурлачихсан юм бишүү?

Кэн: Мэдэхгүйээ мэдэхгүй.. явуулмаар байна. Гэхдээ бас өрөвдөөд байх юм

Ами: Заза надад даатгачих (утас тасрав)

Энэхүү агшинд Кэний толгойд лазерийн гэрэл буу хоёр бодогдлоо. Зүгээр гэмгүй эмэгтэйг алсан хүн амины хэрэгт орохвы гэж айсан тэрээр зочны өрөө рүүгээ яаран ортол Ким зурагт үзээд юу ч болоогүй мэт сууж байв. Түүний гуяар лазерийн гэрэл тусахыг тэр ажиглажээ. Улам дээшилсээр цээжин дээр нь ирлээ. Бүгдийг ойлгосон Кэн орилон Кимийг босгоод угаалгын өрөө рүү чирчихэв.

Ким: Чи яагаад байгаа юм бэ?

Кэн: Чамайг аварч байна

Ким: Юу гэнээ?? ааан... чи надтай унтмаар байгаа юм уу?

Кэн: Биеэ үнэлэгч эмэгтэйчүүдэд би дургүй

Ким: Үзээгүй хүмүүс л ингэж хэлдэг юм..

Кэн утсаараа цагдаагийн газар руу залгалаа. Болсон бүх явдлаа ярьж үүнийг нь сонссон Ким өөрийгөө аюулд байгааг мэдэрч айсандаа хүйтэн шалан дээр сууж уйлж эхэллээ. "Бүх зүйл тэр хараал идсэн утасны дуудлагаас болсон" гэж ахин дахин орилох түүний чичирхийлсэн хоолой цагдаагийн ажилтнуудыг яаруулахад хүргэжээ. Гуравхан минутын дараа гэрийнх нь хаалга цохих чимээ сонсогдов. Кэн очиж хаалгаа тайлтал өөдөөс нь өндөр том биетэй хоёр цагдаа "Дуудлага өгсөн үү?" гэсээр орж ирэх нь тэр..

Кэн: Тийм би дуудлага өгсөн

Цагдаа: Өнөөх аюулд байгаа эмэгтэй хаана байна?

Кэн: Угаалгын өрөөнд байгаа...

Цагдаа нар угаалгын өрөө рүү орж шалгасан боловч хэн ч байсангүй. "Энд алга л байна шүү дээ" гэж хэлэхтээ зэрэгцэн гаднаас хүмүүсийн орилох машины дуут дохиотой цуг чанга сонсогдлоо. "Цагдаагийн машин дээр нэг эмэгтэй өндрөөс үсэрчихлээ" гэж цагдаа нарын хоорондоо ярихад ашигладаг станцаар нь дуулдахтай зэрэгцэн тэд том өрөөний онгойсон цонх руу яаран гүйв. Доош хартал Кимийн бүх л үе мөч нь хугарчихсан бололтой эвгүй байрлалтай цагдаагийн машин дээр хэвтэж байлаа. Түүний баруун хавиргаар нь улаан цэнхэр гэрэл ээлжилэн асах нь аймшигтай харагдана...

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 30, 2016 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Утасны найз [дууссан]Where stories live. Discover now