1

2.9K 198 24
                                    

2016 оны 8 сарын 22-ны шөнийн 03 цаг 15 минут - танихгүй дугаараас дуудлага ирлээ:

--Байна уу?

- Байна.. (эмэгтэй хүний нарийхан хоолой)

-- Хэнтэй ярих вэ?

- Чамтай ярьмаар байна

-- Юу? Хэнбэ? Тоглохоо боль!

- Чамд надтай түр ч болов ярих зав байна уу?

-- За??

- Намайг Ами гэдэг. Харин чамайг?

-- Хмм.. Кэн гэхэд болно. Чи намайг танихгүй байж залгасан юм уу?

Ами: Тийм ээ

Кэн: Яах гэж?

Ами: Хэрвээ би үхчихвэл... үхчихвэл намайг санах уу?

Кэн: Айн?

Ами: Арван зургаан секунд утсаар ярьсан хэдий ч тэр хүн чинь үхчихвэл чи намайг санах уу? Намайг дурсах уу?

Кэн: Тоглоод байна уу?

Ами: Хотын төв номын сангийн урд байрлах шилэн өндөр барилгын дээвэр дээр би байна..

Кэн: Юу?? Би цагдаа дуудлаа шүү!

Ами: Чи хүрээд ирээч.. тэгэх үү?

Кэн: Аан чи нөгөө бааранд танилцсан охин мөн байна тэ? Уучлаарай би найз охинтой гэдгээ хэлсэн шүү дээ.. элдэв аргаар уулзах гэсний хэрэггүй.

Ами: Цонхоо хаахгүй юм уу?

Кэн: Юу?

Ами: Гадаа бороо орж байна.. цонхоо хаахгүй бол чи даарчихна шүү дээ. Ханиад чинь эдгээгүй байгаа тийм үү?

Кэн: Хэн бэ?... ингэж хэлэхдээ тэрээр өрөөнийхөө цонхыг хаалаа. Урд талын байрнаас хэн нэгэн хараад байгаа болов уу гэж ажигласан ч харанхуйд харагдах зүйл алга. Нойрмоглон байж утсаар ярьсан ч, өөрийг нь хэн нэгэн ажиглаж байгаа гэж бодохоор хамаг бие нь тавгүйрхэж унтах тухай бодож ч чадахгүй байв.

Ами: Сайн байна.. одоо чи минь ингээд даарахгүй

Кэн: За ахын дүү тоглохоо боль! Унтаж амардаа баяртай.

Ами: Өө нээрэн өчигдөр миний хийж өгсөн шөл таалагдсан уу?

Энэ үг Кэнийг хэлэх үггүй болгочихлоо.. Найз охин нь ирээд явахдаа шөл хийчихсэн байна гэж бодсон ч өөр хүн гэрт нь ирснийг мэдээд хамаг биенийх нь хар хөлс цуван айдаст автлаа..

Ами: Сайхан амраарай миний хайр. Маргааш залгая! (утас тасрав)


Утасны найз [дууссан]Where stories live. Discover now