"Ахх Хён"

"Чи яачихаад байгаа юм?"

"Аннатай харилцаж эхэлснээс хойш?"

"Хха юу гэнэ ээ? Тэр хөөрхөн, энэ бол мэдээжийн хэрэг. Гэхдээ би чинийх гэдгийг мэдсээр байж?? Би муу ах биш шүү"

Миний Ан? Мэдээж, тэр зөвхөн бас үргэлж минийх байх болно. Гэхдээ зөвхөн зүрхэнд минь.

"Явцгаая хён"

"Битгий санаа зовоорой Бэкхёнаа, бүх зүйл зүгээр болно"

Би тийм гэж найдаж байна.

-Дараагийн өдөр*

Би хурдхан босон, угаалгын өрөөг зорилоо. Ан намайг буудал дээр хүлээж байх ёстой. Би бэлэн болон, буудал дээр ирлээ. Гэхдээ би Аннаг олж харсангүй. Би түүнгүйгээр явахыг хүсэхгүй байна. Надад хэдэн цаг ч хүлээсэн хамаагүй. Би түүнийг орхиж явах эрхгүй.

Би түүнийг 30-аад минут хүлээсэн ч тэр ирсэнгүй. Тэр надаас зайлсхийгээд байгаа юм уу? Би мессэж бичсэн ч хариу бичихгүй байна. Энэ байдлаараа байвал би удахгүй хоцрох нь.

Би ганцаараа явахаар шийдлээ. Гэхдээ юу гээч? Би хичээлээсээ хоцорчихлоо. Би анги руугаа гүйн хаалга онгойлгон дотогш орлоо. Гэвч ангиас захирал Ву гарч ирэх нь тэр.

"Бэкхён-ши, чи хоцорчихлоо."

"Уучлаарай Ноён Ву, би... мм"

"Орхи доо, багш чинь жаахан оройтно, би зүгээр л үүнийг хэлэх гэж ирсэн юм"

Би толгой дохин суудал руугаа явж байхдаа Аннаг сууж байхыг харлаа. Гэхдээ тэр надруу харсангүй. Хэзээ ирсэн юм бол?

Ву захирал бидэнд 2 сарын дараа төгсөнө гэж хэлэв. Энэ долоо хоногт бид шалгалт өгнө. Би яг ямар хичээлдээ голдуу анхаарч сурахаа мэдэхгүй байна. Би Аннагын сууж буй зүгрүү харвал тэрээр хичээлээ хийгээд завгүй байв. Би түүний гаранд наалдан суулаа. Анна надруу харахад би өөдөөс нь эгдүүтэй гэгч нь инээмсэглэн харав. Гэвч тэрээр юу ч хэлсэнгүй, буцаад номруугаа харан уншиж эхлэх нь тэр.

"Ан" би түүнийг гарыг зөөлөн чимхлээ.

"Бэкхён, надад битгий саад болоод бай, би хичээлээ хиймээр байна" тэрээр хүйтнээр ийнхүү хэлэх нь тэр.

Хэсэг чимээгүй байсны эцэст би ам нээн " Би чамайг буудал дээр хүлээсэн ч чи ирээгүй"

"Уучлаарай би Сухотой хамт ирсэн"

Зүрх минь яагаад тамд шатаж байгаа юм шиг санагдаад байгаа юм бол?

"Чи яагаад надаас зугтаад байгаа юм?"

Тэр дуугаа хураан, чимээгүй болох нь тэр.

"Ан, би-"

Анна яриаг минь таслан, суудлаасаа босоод ангиас гараад явчих нь тэр. Бүгд надруу гайхсан, цочирдсон харцаар хараад л.. Эвгүй гэдэг нь. Би түүний араас гарахдаа нэг охиныг санаандгүй мөрлөчих нь тэр.

"И Жэхи??"

Тэр надруу хараад "Өө, убба?"

Энэ охин бол Луханы найз охин.

"Чи хичээлээ таслачихсан юм уу?"

"Яахав, өмнөх шигээ л"

"Тэнэг охин" намайг Жэхид ийнхүү хандан хэлэхэд тэр надруу хэлээ гарган, сахилагагүйтэн инээх нь тэр.

"Харин та?? Та баргар харагдаж байна. Би ер нь яагаад дандаа баргар хүмүүсийг мөргөж, эсвэл мөргүүлчихдэг байна аа?" хэмээн толгой сэгсрэн инээх аж.

"Чи юу?"

"Тийм ээ, би өчигдөр нэг охинг мөргөчихсөн. Тэр их гунигтай харагдаж байна лээ. Бас их үзэсгэлэнтэй. Хэн гэдэг билээ? омм, Анна гэсэн байх?"

Миний нүд томрон "Ан уу? Чи Антай уулзсан хэрэг үү?"

"Тийм ээ, тэр өчигдөр хичээлээ таслачихсан. Би гадагшаа гарахыг нь харсан"

Тэр надад хэлээгүй. Тэнэг Бэкхён, чи ядаж ярилцаж ч үзээгүй биз дээ?

"Ахх, баярлалаа, жоохноо"

"Цкк, баярласан болохоос доо"

"Би одоо явах хэрэгтэй байна. Ахиж хичээл таслаад үзээрэй мэдэв үү"

"Ойлголоо Босс оо" Жэхи ийнхүү хэлэн нүдээ эргэлдүүлсээр явах нь тэр.

Тэнэг охин.

Би бодлоо цэгцлэхээр дээвэр дээр гарлаа. Би юу хийх ёстой юм бол??

Бидний харилцаа ингээд дуусчихаж байгаа юм уу?

[Дууссан] Бён Бэкхёний Өдрийн Тэмдэглэл | bbhWhere stories live. Discover now