9.Хөндий

1.6K 96 5
                                    

[Baekhyun POV]

Би өөрийгөө тайвшруулахын тулд гудамжаар сэлгүүцэн алхаж байхдаа Аннаг кафегаас гарч байхыг харлаа. Кафе доторхыг эргүүлж тойруулан харж байтал Лухан түүнрүү ширтэн инээмсэглэж байгааг харан яагаад ч юм Аннаг харамлах мэдрэмж төрөх нь тэр. Тэгэхээр тэд уулзсан гэсэн үг. Надгүйгээр....

Би түүний бугуйнаас барин зогсоосон ч байдал буруугаар эргэсэн юм.

"Намайг Жон Хэрин гэдэг, найз охин нь"

Анна руу хартал их шоконд орсон бололтой надруу юу ч илэрхийлээгүй том нүдээр ширтэж байв.

Үнэндээ Хэрин миний найз охин биш.. Би Аннад юу гэж хэлэхээ мэдэхгүй болохоор үг дуугарч чадаагүй.

Анна надруу харан "Гайхалтай, би мэдээгүй" хэмээн хүйтэн өнгөөр хэлэх аж.

Гуйя, битгий буруугаар ойлго, би чамд хайртай Анна.

Тэрээр үргэлжлүүлэн "Би явах хэрэгтэй, оройтчихлоо.

Би англиар "Чи надаар буудал руу хүргүүлмээр байна уу?"

Тэрээр толгой сэгсрэн инээмсэглэлээ. Хуурамч инээмсэглэл.

"Зүгээрдээ Бэк, чи Хэринтэйгээ хамт бай" гэж хэлээд бөхийн биднийг орхин явах нь тэр.

Би түний араас ширтэн хүндээр санаа алдаж байхад Хэрин одоо ч гарыг минь хөтөлж байх ба "Би чамайг Англиар тийм сайн ярьдаг гэж мэдсэнгүй шүү"

Би түүнээс гараа татаж аваад "Би чамд яв гэж хэлсэн"

"Гэхдээ Бэккие, би сайхан зүйл бодож л энд ирсэн"

"Уучлаарай, би өөрчлөгдсөн"

"Би чамайг авмаар байна"

Би ширүүн гэгч нь хараад "Би өөрчлөгдсөн, гэвч чи намайг олчихсон"

"Энэ буруу Хэрин, би чамаас болж зовсон"

"Гэхдээ Бэк, би-"

"Одоо боль, би өөр охинд хайртай гэж хэлсэн!!!!!"

Хэрин уйлж эхлэн "Тэр охин мөн биз дээ?"

Намайг толгой дохиход тэрээр "Чи үүндээ харамсах болно Бэкхён!! Би чамайг өөрийн болгоно, хэн ч чамайг өмлөх эрхгүй" хэмээн хэлэхэд бодол минь шуурга шиг л алга болох нь тэр.

Би яг л галзуу хүн шиг уурлаж эхлэх нь тэр. Хэн хамаатай гэж? Хэн нэгэн мөрийг минь товшиход би бодит байдалдаа ирэн эргэж харвал Лухан ах зогсож байв.

[Дууссан] Бён Бэкхёний Өдрийн Тэмдэглэл | bbhOù les histoires vivent. Découvrez maintenant