EP13

2K 144 7
                                    

Жихигийн талаас

Пусан луу залуусийг дагуулан галт тэргээр ирхэх замд тэд хангалттай дургүй минь хүргэж чадсан юм ... ямар нэгэн аргаар хариугаа авна гэж бодоод хорхойтой араандаа зугаад чимээгүйхэн Пусанд очхоо хүлээнэ

Хүсэн хүлээсэн Пусандаа ирээд залуусийг дагуулан Хэжүгийн гэрийн ойролцоо ирхэд бурхан надад туслаж байгаа бололтой Хэжүгийн хөршийх нь хэдэн бодон гахай тэжээдэг бололтой төмөр хашаанд хашчихсан байх нь тэр ...

Нүүрэндээ ялалтын царай гаргачихаад залуус руу эргэж хараад

Жихи: за тэгхээр би Хэжүгийн гэр лүү орчоод ирье та нар наанаа яг хөдлөлгүй байж байгаарай гэж хэлчихээд өнөөх гахайнуудийн хашаа руу алхаж байхад өөрийн эрхгүй инээд хүрч эхэллээ

Тэд айсандаа өмдөндөө дусаана гэдэгт итгэлтэй байна шүү ...

Залуус Жихиг явсаны дараа хажуугаар нь өнгөрөх хүмүүсээс Хэжүг асууж сураглах боловч мэдэж байгаа хүн алга мэдсэн нэг нь гэртээ байгаа байх гэсэн хариулт л өгч байлаа ...

Жихи ирэлгүй удаж зарим нэг нь халууцаж зарим нэг нь ноцолдож байв ... гэтэл гэнэт тэдний зогсож байсан газрын хашаа доргиж ямар нэгэн зүйл хурдтай ирж байгаа чимээ сонсогдож эхлэхэд Ви гайхан тэр зүг рүү алхаж байснаа эргэж харан чангаар

Ви: ГҮЙГЭЭРЭЙ , МАЛУУДАА ХАРААЛ ИДСЭН ӨГЗӨГӨӨ ЭНЭ ГАЗРААС ДАЛД ОРУУЛ ГЭЖ БАЙНА ШҮҮ гэж хэлхэд араас нь 4 бодон гахай гарч ирэх нь тэр ... амнаас нь цагаас хөөс цахарчихсан урдаа байгаа юу ч хамаагүй мөргөхийг нь мөргөж , дэвслэхийг нь дэвслэхэд бэлэн 4 бодон гахай ...

Залуус бодон гахайд хөөгдөн алга болход араас нь Жихи гарч ирэн инээдээ барьж ядан тэдний араас яравчлан ямар нэгэн зүйлээс хоцрохгүй гэж гүйхэд залуус болон бодон гахайнууд тариан талбайн зүг явж байв ... Жихи амьсгаадан очход Хэжү аль хэдийнээ тэдэнтэй таарчихсан тэдний адил хөөгдөж байлаа

Жихи урьд өмнө нь хэзээ ч ингэж бахаа хангаж байсан удаагүй билээ ... Жихи хэн нэгнийг чадах гэж хичээдэг ч өөрөө азгүйтсээр таардаг байсан энэ удаа бүгд амжилттай бүтсэнд их л жаргалтай байлаа хамгийн гайхалтай нь энэ залуус Жихигээс азгүй бас бүтэлгүйд оршиж байлаа

Довон дээрээс хархад Хэжү / Хэжү юу болоод байгааг сайн ойлгохгүй байгаа бололтой / болон Ви толгойлж Вигийн араас Жин Жимин Шюга Намжүүн JHope нар хамаг хөлс нь урсчихсан зэрэг зэрэг чангаар орилолдон довноос уруугаа гүйж байв , гүйх замд Намжүүн бүдэрч унаж эрчээрээ доошоо өнхөрч , өнхөрч байгаа Намжүүнаас болж Жин Жимин 2 газар унаж шороотой хутгалдаж Жимин унасан чигтээ хэвлээр явагч мэт дөрвөн мөчөөрөө газар мөлхөж Шюга ,  JHope 2 махчингаас зугтаж байгаа тахь шиг том том хариалгаж байгааг хархад яг л ширэнгэн ой шиг харагдаж байв удалгүй Хэжү юу болоод байгааг ойлгосон бололтой хар хурдаараа гүйж , гүйж байхдаа над руу эргэж хархад нь би хэзээ ч Хэжү рүү инээж байгаагүй инээмсэглэлээрээ инээхэд Хэжү гайхаж орхилоо ...

Am not army [Complete]Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin