Анх өөрийгөө хүчингийн хэргээс болж төрсөн гэдгээ мэдсэн үеэ мэдэхэд л ийм мэдрэмж төрж билээ.Хойд аав ээжид Ингеонтой битгий муухай харьцаад бай хэмээн уурлаж байсан.Эмээ ч тэр хажуунаас нь намайг өмөөрч хэд гурван үг хэлж харин тэр байдалд ээжийн тэвчээр барагдсандаа ч юм уу бүгдийг дэлгэж билээ.Тэгэхэд би 7-р анги байсан сан.Юмны учир начрыг сайн ойлгодог болчихсон үе байсан болохоор надад аймшигтай санагдаж шууд л гэрээс гаран гүйсэн.Хаалганы өмнө зогсоод би яг л өнөөдрийнх шиг хаашаа явахаа мэдэхгүй ийш тийш нулимстай нүдээр ширтэн зогссон сон.Би өөрийгөө өсч том болсон гэж бодтол үгүй байж.Тэр үед ч бас юу хийхээ мэдэхгүй байсан,одоо ч гэсэн.Надад үнэндээ өөрчлөгдсөн юм алга.Амьдрал илүү хэцүү болсныг эс тооцвол шүү дээ.Хэдийгээр өмнөх дэлгүүрээс Тэн-с болж гараагүй ч гэсэн,энэ удаагийх бол түүнээс болсон.Тэр намайг сургуульд ч тэр,сургуулиас гадуур ч тэр үргэлж зовоох юм.Үзэн ядаж байна! 

Нэг ч найзгүй учир үнэндээ гуйгаад ганц хоног байчих айл ч алга.Гудамж метрлэн явсаар сургуулийн үүдэнд ирлээ.Хашаа нь түгжээтэй байгаа учир даван,арай хийн нуугдан явсаар сургуулийн арын цэцэрлэгт ирэн саравчинд суулаа.Хэдийгээр гадуур саравч зөндөө байгаа ч сургуулийн хашаа хамгийн аюулгүй нь шүү дээ.

Утасгүй намайг шувуудын жиргээ сэрээв.Нүүр амаа ч угаагүй болохоор сургууль руу орохоос санаа зовон арын хашааг даван явлаа.Эхлээд ажил олох хэрэгтэй учраас хэд хэдэн дэлгүүр,хоолны газар,караоке зэргээр орсон ч ажилд орж чадсангүй.Ойрд энд тэндгүй хямралтай байгаа учир надад цалин өгөх илүүдээ гарсан мөнгө байхгүй бололтой.Урагшгүй царайлан явж байтал өмнөхөн дүүрэн тортой зүйлс барьсан эгчмэд бүсгүй явж байх нь тэр.Үнэхээр даахгүй байгаа юм шиг харагдсан тул хурдхан гүйж очин 

Би: Эгч ээ би туслах уу? 

-Миний дүү завтай явж байгаа юм уу? 

Би: Тийм ээ.

-За тэгвэл тэг дээ.

Ууттай зүйлсээс нь барилцан баячуудын гэмээр тансаг хотхон руу орлоо.Магадгүй энэ эгч аль нэг айлынх нь гэрийн үйлчлэгч хийдэг байх гэсэн бодол төрөн түүнтэй элдэв зүйлсийг ярилцан явсаар нэг гэрт орж ирлээ.Гал тогоо хүртэл хамтдаа явсаар ууттай зүйлсийг нь тавиад гарах гэтэл 

-Миний дүү цай уучхаад яв.Тийшээ суучих.

Заасан буйдан дээр нь очин суун,бага зэрэг эвгүй байсан болохоор хамаг биеэ барьсаар хурдхан шиг цайг нь уучхаад гарах минь гэсэн бодол толгой байтугай биенд минь хүртэл төрж байв.

..When Our Eyes Met..Where stories live. Discover now