Өмнөтгөл

12.3K 436 13
                                    

Нэгэн цагаан харшид бяцхан хүүхдийн дуу хадах бөгөөд цэцэрлэгт хүрээлэнд нэгэн залуу гэр бүл жаргалтай гэгч нь сууж байх аж.Тэд газар суун тоглох бяцхан 4 настай хүүгээ харан цай уун сууж байлаа.Залуу хосууд дэндүү залуухан ажээ.Тэд бол У гэр бүл.Солонгосын тэрбумтан У-н гэр бүл.У хатагтай дэндүү үзэсгэлэнтэй,дөлгөөн зөөлөн,оюун төгөлдөр,эмэгтэй хүний байх ёстой бүх л зан чанарыг өөртөө цогцлоосон тбгс төгөлдөр эмэгтэй ажээ.Харин түүний нөхөр болох У Сэүний хувьд гоц ухаантай,шийдэмгий,дур булаам халуухан тэрбумтан юм.Тэдний гал халуун хайран дундаас бяцхан үр нахиалж цэцэглэж буй цэцэг бий.Тэр бол У Жин.Тэд Солонгос даяар төгс гэр бүл гэдгээрээ алдартай.Тийм ээ тэд үнэхээр төгс гэр бүл шүү.

Сэүн эхнэрийнхээ араас тэврэн хүзүүн дээр нь үнсээд "Хонгор минь ямар нэг дуу аялаач" хэмээн хэлэхэд бүсгүй инээмсэглэн уянгийн дуу аялаж эхэллээ.Түүний дуулах хөг аялгууг даган тэд доороо хөдлөх ажээ.Тэднийг харан зогсох үйлчлэгчдийн царайнд атаархал боловч бас жаргал тодроно.Бүх зүйл жаргалтай байна,бүгд жаргалтай байна.

Гадаа аль хэдийн бүрэнхий болжээ.Бяцхан хүү зүүд нойрондоо дугжих хоорондоо залуу хосууд тэврэлдэн дарс шимэн хэвтэж ажээ.

"Маргааш хүүгээ аваад салхинд гарцгаая" хэмээн бүсгүй хэлэх аж.

"Тэгье ээ,чиний хүслээр болъё хонгор минь" хэмээн Сэүн хэлэн духан дээр нь үнсэнэ.Удалгүй хундага дарсанд согтсон эхнэр нь Сэүний энгэрийг налан нойрсох нь тэр.Залуу хайрт эхнэрээ хоёр гар дээрээ өргөөд орон дээр нь хэвтүүлэн хучаад духан дээр нь үнсээд өрөөг орхин гарлаа.Тэрээр урт нарийхан хонгилын төгсгөлд орших өрөөний гадна ирэн хурууны хээгээ уншуулвал хаалга онгойн гэрэл тусах бөгөөд Сэүн дотогш яван орон хаалгаа удаанаар хаагдан бүх зүйл харанхуйлах нь тэр.

Author's note: Дахиад нэг шинэ өгүүллэг.Олон өгүүллэгтэй гээд битгий санаа зовоорой.Би зун гэхэд дуусгачихна хаха 😂😂 энэ өгүүллэг нь миний өөрийн бичиж буй өгүүллэг шүү! Баярлалаа бас сэтээ сайн бичээрэй.

+ToY+ "COMPLETE"Where stories live. Discover now