~Өнгөрснийг хэзээ ч буцааж болохгүй~

5.4K 260 31
                                    

+Маригийн талаас+

Эмнэлгийн тусгай зэрэглэлийн өрөөний цонхоор гаднах орчныг ширтэнэ. Өнгөрсөн үеэ бодоход хэн ч намайг таньдаггүй хэний ч анхаарлыг татдаггүй тэр үе минь юу юунаас илүү тухтай байсан юм шиг.

Миний анх мөрөөдөж байсан зүйл тэрэнд зорьсон зорилго аль хэдийн хувьсан өөрчлөгджээ. Ээжийн минь хэлдэг зөв байж хүн хэзээ ч ганцхан зорилго ганцхан мөрөөдөлтэй байдаггүй цаг хугацааны эрхэнд юмс үзэгдэл өөрчлөгдөж чи ч өөрөө өөрчлөгдөн гэж хэлж байсан. Гэхдээ би өөрийгөө өөр гэж бодсон.

Эхэлсэн газраа дуусган гэж боддог байсан. Сэтгэл минь хэзээ ч хувирахгүй гэж боддог байсан. Юунаас ч айхгүй тэмцэж чадах юм шиг мэдрэгддэг байсан... Гэхдээ бүгд эсрэгээрээ эргэсэн. Би өөр нэгэн салаа замыг сонгосон.

Бэкхён хөмсгөө зангидан амьсгал нь дээрдсээр: ХАН МАРИ!!!!!

Маригийн нүднээс нулимс урсан гарсаар Бэкхёны өмнө очиж гарнаас атган: У-Убба~

Бэкхён ууралснаасаа болж цээж нь түнхэлзэн хүчтэй амьсгалан Маригаас харцаа бурууллаа.

Мари уруулаа хазан: Ганц өөрсдийгөө бодолгүй биднийг хайрладаг тэдгээр хүмүүсийг ч бас бодоод үзэлдээ убба!

Бэкхён Маригаас гараа татаж аван буйдан дээр очиж суун: Чи тэгээд энийг зөв арга гэх гээд байгаа юм уу? Өөрсдийнхөө хүүхдийг өөрсдийнхөө гараар алах нь зөв зүйл гэж үү? *уурлах*

Мари: У-Убба!

Бэкхёны хоолой зангиран: Чи яаж ийм хатуу сэтгэлтэй байж чаддаг байнаа Мари! Би болон гэж байхад би бүгдийг зохицуулан гэж байхад яагаад эсэргүүцээд байгаа юм бэ???? Эсвэл хоёулаа зугтаах юм уу? Би хамтлагаасаа гарах уу?

Мари: БЭКХЁН!!!!!

Мари гүнзгий амьсгаа аван Бэкхён өмнө очиж суун өвдгөн дээр нь толгойгоо тавин: Гуйя убба! Бүх зүйлийг битгий ийм эдрээтэй болгооч! Одоо биш~ Бид дараа дараа зөв цаг нь ирэхэд дахин болж болно ш дээ! Та амархан ийм зүйл ярих хэрэггүй ээ! Тэён сонбэ та хоёрын үерхдэг гэсэн мэдээллийн дараа болсон тэдгээр фэнүүдийн халдлага мөн Тэён сонбэг жирэмсэн гэх худлаа цуурхал гарахад фэнүүдийн хэлж байсан үгс~ Та өөрийнхөө фэнүүдийг мэдэхгүй гэж үү? Тэд та нарт хэтэрхий их хайртай тийм болохоор одоохондоо ийм зүйлд бэлэн биш. Би ч гэсэн~ би ч гэсэн залуухан байна ш дээ убба би ийм зүйлд бэлэн биш байна. Би мөрөөдлийнхөө дөнгөж бяцхаан хэсгээс амталж үзчихээд тавьж явуулмааргүй байна. Убба гуйя битгий уурлаач дээ!

[Дууссан] EXOLOGY - BUTTERFLYWhere stories live. Discover now