~Оршил~

10.7K 361 23
                                    

Энд тэндгүй зул сар ирж буйг илтгэн өнгө өнгийн гэрэл асаж, хонхны жингэнэх чимээ, зул сарын дуу эгшиглэнэ. Хотын гудамжаар алхах хосууд цаанаа л нэг жаргалтай харагдацгаана. Хотын А бүс гэгдэх дээд зэрэглэлийн тодотголтой өндөр барилгын шалнаасаа тааз хүртэлх том цонхоор хотын өнгө өнгийн гэрэлтсэн төрхийг ажиглан зогсох тэр нэгэн бүсгүйн нүдний гал цог аль хэдийн унтарчээ. Тэр юуг ч юм бодон хүндээр санаа алдаж байлаа. Өрөөний хаалга дуугаран хэн нэгэн өрөөнд орж ирэхэд бүсгүй цонхны тусгалд хэн орж ирснийг төвөггүйхэн харж байлаа.

Миний талаас

Би цонхоор алсыг ширтсээр: Цаг болчихсон уу?

Менежер ах: Тиймээ!

Хажуудаа тайлж тавьсан өндөр өсгийтөө өмсөн менежер ахын хажууд очиход тэр надад гадуур хүрмийн минь өмсгөн бид буудлаасаа гарлаа.

Өнөөдөр бол уран бүтээлчдийн хувьд жилд ганцхан тохиодог баяр энэ бол Азийн хөгжмийн шагнал гардуулах ёслол юм. Миний хувьд оролцож байгаа хоёрдох тохиолдол минь байлаа.

Миний дэбют хийснээс хойшхи гурав дахь өвөл. Энэ жил SM энтертаймэнтаас SHINEE, EXO би гэсэн бүрэлдэхүүнтэй ирсэн болохоор надад бага зэргийн тухгүй санагдаж байлаа. Цэнгэлдэхийн өмнө машин ирж зогсон шуугьсан олон мянган фэнүүд болон олон зуун сэтгүүлч зураглаач нарын дуу аппаратны хурц гэрэл өөдөөс минь угтаж байлаа.

Менежер ах: Ирчихлээ!

Би нүүрэндээ инээмсэглэл тодруулан ах ч миний хаалгыг онгойлгож өгөхөд нүд гялбам гэрэлнүүд өөдөөс минь анивчина.

Би инээмсэглэсээр гараа өргөн фэнүүдтэйгээ мэндчилж улаан хивсэн дээгүүр алхсаар уран бүтээлчдийг хүлээн авч богино ярилцлага авах индэр дээр ирж зогсоход

Хөтлөгч инээмсэглэн: Ваа Мари-ши та өнөөдөр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна.

Би инээмсгэлсээр үсээ чихнийхээ араар хийнэ: Баярлалаа. Та ч мөн адил гайхалтай харагдаж байна.

Хөтлөгч инээмсэглэн: Хан Мари өнөөдрийн арга хэмжээнд 4 төрөлд нэр дэвшиж байгаа. Саяхан Европ дахь аялан тоглолт тань дууссан. Таны дараагийн төлөвлөгөө юу вэ?

Би камер луу харан инээмсэглээд: Баярлалаа! Өөрийгөө 4 төрөлд нэр дэвшиснээ ч мэдээгүй явж байгаа юм байна. *инээх* Дараагийн төлөвлөгөө гэвэл ирэх онд 2 телевизийн олон ангит киноны санал авсан. Эхний ээлжинд тэр тал дээрээ л сайн ажиллахыг хичээж байна. *инээмсэглэх*

[Дууссан] EXOLOGY - BUTTERFLYWhere stories live. Discover now