~Өнгөрснийг хэзээ ч буцааж болохгүй~

Start from the beginning
                                    

Би энэ замыг сонгосноор надад дотны найз ч гэж байхаа больсон. Өдөр болгон ганцаардлыг мэдрэх нь ямар ч өвчнөөс илүү их өвдөлт өгдөг гэдгийг мэддэггүй явж~

Хагалгааны сорив бүрэн анин аль хэдийн хагас сар өнгөрсөн байлаа.

Менежер ах миний хувцаснуудыг авч ирэн: Шууд телевиз рүү явах юм уу?

Би уруулаа өнгөлөн: Үгүй ээ! Эхлээд энтертайнментаар орж хүмүүст зүгээр гэдгээ харуулах хэрэгтэй биз дээ! *инээмсэглэх* Тэгээд ахаа цуцалахаар шийдсэн байсан бүх реклам болон CF-ы саналуудыг бүгдийн хүлээгээд авчих~ Аан бас асрамжийн газруудад сайн үйлсийн аянд оролцохыг ч бас~ Ахмм өөр чинь юу байсан билээ? Аан тийн цэнгээнт нэвтрүүлэг, talk шоунуудын хүсэлтийг ч бас хүлээгээд авчихаарай!

Менежер ахын нүд томрон: М-Мари? Гэнэт яагаад? Чи тэдгээрийг зөвшөөрөхгүй байсан ч болно ш дээ!

Мари гунигтайн аргагүй бодлогошрон зогсож байгаад инээх аядан: Зүгээрээ алдсан зүйлээсээ илүүг хүртэх хэрэгтэй биз дээ?

Менежер ах: ????

Мари: Тэгж байж л би харамсахгүй байж чадна! *бувтнах*

***

Мари өдөр шөнөгүй ажиллаж байв. Тэр уригдсан бүх нэвтрүүлэг, шоунуудад оролцож байлаа. Үргэлж нүүрэндээ гэрэлтсэн инээмсэглэл тодруулах түүнийг дотроо өдөр бүр уйлдгийг хэн ч мэдэхгүй нь харамсалтай. Менежер нь түүний тоглох зарим рекламнуудыг хасахыг хүссэн ч тэр эсэргүүцэн бүгдэд нь тоглож түүнийг урих арга хэмжээнүүдэд ч очиж байв. Энэ бол түүний хамгийн үнэтэй зүйлээ хөсөр хаян байж хожсон зүйл гэдгийг хэн ч мэдэхгүй шүү дээ!

Жуигийн нүд томрон: Яаа галзуу охин минь жинхэнээсээ хэлээд байна уу? Энтертайнментаас зөвшөөрөх юм шиг байна уу?

Мари толинд өөрийнхөө хэвлий хэсэгт байх сорвийг харан долоовор хурууныхаа өндгөөр зөөлөн илэн: Би энэнээс болж олигтойхон гэдсээ гарсан хувцас өмсөж чадахгүй байна ш дээ!

Жуи түүний ор нь дээр завилан суусан байх бөгөөд ярвайн: Тэглээ ч тэр рекламнууд амжилттай л болж байгаа ш дээ?

Мари үл ялиг толгойгоо гилжийлгэн толинд Жуи руу харсаар: Би шивээс хийлгэмээр байна. Насаараа кремээр далдлан гэж байхгүй ш дээ!

Жуи нүдээ эргэлдүүлэн ам рууга чипс авч хийнэ: Аахх би лав мэдэхгүй~ Чи фэнүүдийг мэднэ ш дээ хичнээн ноцтой асуудал болгодог гэдгийг~

Мари Жуи руу харан жаргалтайн аргагүй инээмсэглэн: Би блог дээрээ фэнүүдээсээ асууж үзсэн.

Жуи: ????

Мари Жуи-н хажууд очиж хэвтэн: Тэд миний сонголтыг хүндэтгэн гэсэн болохоор би хийлгэмээр байна. Харин чи надтай хамт явах уу? *Жуи руу харах*

Жуи нүдээ эргэлдүүлэн: За яахав~ Тэгээд хэзээ явах юм?

Мари орноосоо үсэрч босон: Яг одоо! *инээмсэглэх*

Жуи: Яаа!!!!

***

Жуи нухацтай царайлан Маригийн хэвлий хэсэг рүү харсаар: Чи яаж ганц ч нулимс дуслуулж эсвэл амнаасаа авиа гаргадаггүй байнаа зүгээр хатгаж байхад~

Мари дөнгөж шивсэн улаан шивээсээ гараараа илэн: Иймхэн өвдөлт юу ч бишээ. *инээмсэглэх*

Жуи шивээс рүү ширтэн: Гэхдээ шивээс чинь ямар утгатай юм?

Мари түүний асуултанд бодлогошрон дуугаа хураах нь тэр.

Мари: У-Убба би хэрвээ шивээс хийлгэвэл та яах уу?

Бэкхён инээн Маригийн үсийг илэн: Шивээс гэнээ? Мэдээж тэр бас чиний нэг хэсэг юм чинь хайрлана ш дээ! Тэгээд хаанаа шивээс хийлгэх гэж байгаа юм?

Мари инээмсэглэн: Нууц

Бэкхён инээн: Юу? *Мариг гижигдэх* Хэлэхгүй юу айн?

Мари чанга чанга инээн: У-Убба болилдоо гуйя би дараа хэлнээ! *инээх*

Бэкхён инээн түүнийг гижигдэхээ болин үсийг нь чихнийхэн араар хийхэд Мари инээмсэглэн: Та одоо намайг үнсэх гэж байна уу?

Бэкхён инээн: Юу?

Мари инээн Бэкхёны хүзүүнээс татан уруул дээр нь зөөлөн үнсээд: Би яг адилхан зүйл бодсон байна. *малийх*

Бэкхён зүгээр л гэрэлтсэн инээмсэглэлээ тодруулж байлаа.

***

Жуи: Хөөе Хан Мари!

Мари цочин бодит байдалдаа ирэхэд Жуи санаа зовсон байртай: М-Мари зүгээр үү? Яагаад уйлчихсан юм?

Мари гайхан хацартаа хүрэхэд тэр үнэхээр уйлчихсан байлаа.

Мари нулимсаа арчаад худлаа инээмсэглэн: Гэнэт шивүүлсэн газар өвдөөд~

Жуи: Эвий мангар охин чинь~

Мари Жуиг дормныхон урд хүргэж өгөөд гэр лүүгээ яван гэрлэн дохион дээр зогсож байхад өмнө байх том дэлгэцэн дээр Эксогийнхны зураг болон өөрийнхөн зураг байх нь тэр.

Мари гайхсаар машиныхаа цонхыг доош буулган том дэлгэц дээрх тэдний нэрээр гарчигласан мэдээллийг уншин удалгүй нүдэн байдгаараа томрох нь тэр.

Мари том нүдэлсээр: Юу болоод байнаа??? *бувтнах*

Мари хурдхан шиг утсаа гаргаж ирэн менежерийнхээ дугаарыг хийж байв.



A/N: Том хараар бичсэн өнгөрсөнд болсон явдлыг харуулж байгаа юм шүү :))

[Дууссан] EXOLOGY - BUTTERFLYWhere stories live. Discover now