~Өнгөрснийг хэзээ ч буцааж болохгүй~

Start from the beginning
                                    

Маригийн зогсолтгүй урсах нулимс Бэкхёны өмдийг норгон Бэкхён ч мөн адил буйдан налсаар нүүрээрээ гараа халхлан чимээгүй мэгшиж байв.

***

Бодлыг минь таслан өрөөний хаалга дуугарахад гялс нулимсаа арчин хойшоо эргэж харвал ээж хоол барин зогсож байлаа.

Би инээмсэглэн: Хоол хэрэггүй гэсэн ш дээ ээжээ~

Ээж өрөөний баруун буланд байх буйдан дээр сууж хоолоо гаргаж тавин: Мухар олгой туссан хүн ингээд зогсож чадаж байнаа! Өвдөхгүй байна уу?

Би инээмсэглэн ээжийн хажууд очиж суун: Үгүй ээ иймэрхүү өвдөлт юу ч биш ш дээ! Аав ирээгүй юм уу?

Ээж надад шөл хийж өгөн: Машинаа тавьчихаад орж ирэн гэсээн. Эегүү олны танил охинтой байх нэг талаараа сайхан ч нэг талаараа сэтгүүлч сурвалжлагч нараас болж чамайгаа олигтой ч харж чадахгүй хэцүү л байна шүү!

Би ээжийг тэврэн мөрөн дээр толгойгоо тавиад: Уучлаарай ээжээ~

Ээж үсийг минь илбэн: Эегүү миний бяцхан охин болдог бол хамт амьдрахсан. Өдөр болгон гэрийн халуун хоол идүүлж ядарч ирэхэд нь массаж хийж өгөхсөн.

Би инээмсгэлсээр ээжийнхээ энгэрт улам шигдэн: Баярлалаа ээжээ~

***

Менежер ах намайг буйдан дээр суулган: Үнэхээр зүгээр юм уу? Дахин хэд хоног эмнэлэгт хэвтэх хэрэгтэй байсан юм бишүү?

Би инээмсэглэн: Зүгээр дээ ахаа! Гэртээ амарвал илүү тухтай ш дээ~

Менежер ах санаа алдан: Чи зүгээр гэж байгаа бол яахав дээ! Гэхдээ битгий хамаагүй хөдөлгөөн хийгээд оёдлоо сэдэлчихээрэй!

Би толгой дохин: Ойлголоо ойлголоо та зүгээр ажил руугаа яв! Нээрээ ахаа орой ирэхдээ надад мөхөөлдөс эсвэл~

Менежер ах үүдэнд очиж гутлаа өмссөөр: Аль хэдийн хөргөгчинд чинь аваад хийчихсэн байгаа. Хэтрүүлж битгий идээрэй!

Би инээмсэглэн: Баярлалаа убба!

***

Биеэ бүрэн эдгэх хүртэл фэнүүдийнхээ захиа болон кино зохиолоо уншихаас өөр ажилгүй гэртээ өдрийг өнгөрөөдөг байлаа. Хааяа Жуи, Тэюун, Юта гурав эргэж ирдэг байв. Энтертаймэнтаас миний хамгийн дотно байдаг гурван хүн тэр л байлаа. Тэр гурав ч гэсэн олны танил болохоор дормноосоо хамаагүй гарч болдоггүй нь соло дуучныг бодвол хамаагүй хэцүү.

[Дууссан] EXOLOGY - BUTTERFLYWhere stories live. Discover now