Level -18

6.4K 303 28
                                    

Бэкхён намайг чирж гүйн бид хоёр зогсоолыг бараг бүтэн тойрох шахам гүйсний эцэст Бэкхён намайг татан аваарын шатны дэргэд байх харанхуй жижиг булан руу орж нуугдлаа.

Хэн хэн маань амьсгаадан Бэкхён хамгаалагч нарыг явсан эсэхийг шалган удалгүй над руу харан маскаа буулган: Гайхсан уу?

Би ч мөн адил маскаа аван түүний гарны булчин тушаа алгадахад Бэкхён гараа барин ярвайгаад: Яаа!

Би чухал царайлан түүн рүү яг л ээж нь гэм хийсэн хүүхдээ зэмлэж буй мэт харан: Яагаад тийм болчимгүй зүйл хийж байгаа юм? Баригдсан бол яах байсан юм? Бас зогсоолд хаа сайгүй камер байгааг мартаа юу?

Бэкхён намайг тэврэн малийн: Санаа зовох хэрэггүй ээ! Энэ долоо хоногт засвартай гээд зогсоолын камерууд ажиллахгүй байгаа~

Би түүнийг өөрөөсөө түлхэх гэж оролдоход Бэкхён намайг улам чанга тэврэн: Миний эмэгтэйг ийм байдалд оруулсан өөдгүй амьтныг ингэсэн ч багадана. гэхэд өөрийн мэдэлгүй нулимс урсчихав.

Миний хоолой зангиран: Мангар хэрэг буруугаар эргэж чамд ямар нэгэн зүйл тохиолдсон бол яах байсан юм?

Бэкхён надаас хөндийрөн нулимсыг минь харан том нүдлэн: М-Мари~?

Би доошоо харан: Чамд надаас болж ямар нэгэн муу зүйл тохиолдвол би тэвчиж чадахгүй Бэкхён-аа!!!!

Бэкхён миний өрүүнээс өргөн өөр лүүгээ харуулаад нулимсийг минь арчин: Уучлаарай! Дахиж болчимгүй үйлдэл хийхгүй ээ! *тэврэх*

Би Бэкхёныг зөрүүлэн чанга тэврээд цээжинд нь толгойгоо наан: Дахиж надаас болж болчимгүй үйлдэл битгий хийгээрэй! *шивнэх*

***

Миний бүх үйл ажиллагаа хойшлогдож гэр, бэлтгэлийн өрөө хоёрын хооронд явсаар аль хэдийн хагас жил өнгөрсөн байлаа. Яг л трэйний байсан үе шиг уйгагүй хичээж алдсан нэр хүндээ эргүүлж авахын төлөө илүү их мэрийх хэрэгтэй санагдана. Тэюуны хамтлаг болох SR15B-нхэн ч дэбютээ хийгээд завгүй хүмүүс надад хань болж ярилцаж суудаг Ютатай энтертайнмент дээр л хальт таардаг байлаа. Ямар нэгэн үйл ажиллагааны цагийн хуваарь ч бараг байхгүй болохоор төрсөн гэртээ очиж аав ээж хоёртоо эрхлэх минь ч их болсон байв.

Бэкхён бид хоёр ч бусдын нүднээс далдуур уулздаг хэвээрээ~ Биднийг миний менежер бас Эксогийнхон л мэдэж байгаа. Энэ хэд л мэдэж байхад болоо. Өөр хэн нэгэнд мэдэгдэхийг хүсэхгүй байна. Эксогийн аялан тоглолтууд эхэлчихсэн болохоор түүнтэй уулзах нь багассан ч орой болгон video call хийн намайг хөгжөөж бид бие биенээ ямар их санаж байгаагаа илэрхийлцгээнэ. Хааяа Чанёол Бэкхёны оронд надтай ярьж байгаад түүнд минь загнуулан надад гомдоллоно. Түүнийг шахуу хуваарьтай байгааг мэдэх болохоор амраах гэсэндээ зарим үед завгүй гэж хэлээд хурдхан утсаа тасалхыг илүүд үздэг байлаа.

/Дууссан/ EXOLOGYTempat cerita menjadi hidup. Temukan sekarang