Level -7

3.5K 199 1
                                    

Дадлагажигч нар бүтэн гурван цагийн турш тасралтгүй бэлтгэл хийсний дараа бүгд бэлтгэлийн өрөөий шалан дээр сулбайн унаж Мари Хинагийн хөлийг дэрлэн хэвтээд: Бурхан минь үхэхнээ! Өнөө өглөө бүжгийн багш нөхөртэйгөө хэрэлдсэн байхаа гэж хэлэхэд зааланд байсан бусад дадлагажигч нар инээлдэн: Мари эгчээ ядарч үхэх гэж байхад битгий ийм зүйл ярьж тамир тэнхээг минь бараач гэцгээн саяхан л ядарсандаа болоод ус уух ч тэнхэлгүй байсан хүүхдүүд танхимаар нэг инээлдэцгээнэ.

Миний талаас

Дадлагажигч нарын бэлтгэл дуусч Бэкхёнтай хамт бэлтгэл хийх цаг ч болон усанд орчихоод гарч ирэхэд өрөөнд Жэсү Хина хоёр намайг хүлээн сууж байлаа.

Би инээмсэглэн: Та хоёр яваагүй байсан юм уу?

Хина гүйж ирэн: Онни би үсийг чинь хатаагаад өгье! *малийх*

Би түүн рүү нүдээ онийлгон харахад Хина: Мэдчихсэн үү? *инээх*

Би толгой дохин инээмсэглээд: За тэгээд юу гуйх гэсэн юм бэ дээ? гэхэд Жэсү гүйж ирэн Хинагийн хажууд зогсоод: Бид хоёрыг бэлтгэл рүүгээ дагуулаад яваач онни! *гараа хавсрах, муурын нүд*

Би инээмсэглэн: Та хоёр тэнд очвол уйдах байх даа!

Хина сонин харан: Та сая буруу хэлээгүй биз дээ? Эксогийн уур амьсгал бүрдүүлэгч Бён Бэкхёнтой байхдаа та уйддаг гэж үү?

Би нүдээ эргэлдүүлэн: Үгүй ээ яахав дөнгөж хоёр удаа л бэлтгэл хийж байгаа болохоор тэр уур амьсгал бүрдүүлдэг чадварын олж хараагүй юм байгаа биз! *инээх*

Жэсү толгойгоо сэгсрэн: Та бид хоёрыг дагуулж явахгүй гэж ингэж хэлж байна уу? *нүдээ онийлгох*

Би чанга инээн: Та хоёр нээрээ! За тэгьеэ тэгье хамт явцгаая! *инээх*

Жэсү: -_- Та дургүй байгаа юм биш үү? *хошуугаа унжуулах*

Би тэднийг шоолон инээн: За хатагтай нараа явцгаая! Явж Бэкхён сонбэнимын гарын үсгийн авцгаая! *инээх*

Бэкхён юу гэж бодохыг мэдэхгүй ч Хина Жэсү хоёрыг дагуулан бэлтгэлийн өрөө рүү явж байхад тэр хоёр ам уралдуулан томоотой боловсон байна шүү гэж бие биедээ сануулна.

Бид гурав бэлтгэлийн өрөөнд орж ирэхэд Бэкхён хараахан ирээгүй байх шиг байлаа.

Жэсү, Хина хоёр бэлтгэлийн өрөөн дэх зүйлсийг нэг бүрчлэн харан Жэсү: Хичээвэл бид ч гэсэн тун удахгүй энэ өрөөнд өөрсдийн гэсэн дуугаа бичүүлээд зогсож байх байхдаа! *инээмсэглэх*

/Дууссан/ EXOLOGYWhere stories live. Discover now