Level -1

9.1K 308 3
                                    

Өглөө сэрүүлэгнийхээ дуунаас цочиж сэрэн ярвайсаар босоход урд өнөөх өхөөрдөм амьтан сүүлээ шарваганан зогсоно.

Би хагас унталтын байдалтай түүн рүү инээмсэглэн: Өглөөний мэнд Жожо...

Жожо сүүлээ шарвагануулан миний араас даган угаалгын өрөө орж нүүр гараа угааж байхад минь хөлд минь эрхлэн наадсаар...

Хувцсаа өмсөөд Жожог тэвэрсээр хоолны ширээний ард суун өөртөө талх шарж Жожод хоолыг нь бэлдэж өгөөд сууж байхад заншил ёсоороо хажууд гэрийн утас яг цагтаа дуугаран би инээмсгэлсээр утсаа авлаа.

Би: Байна уу! *инээмсэглэх*

- Тиймээ, Одоо явах гэж байна.

- Мэдэж байгаа.

- Ммм.,

Тэдэнтэй ярьж дуусаад утсаа байранд нь тавин талхаа амандаа зуусаар Жожог аюулгүй шилэн өрөөнд нь оруулаад: Орой уулзъя хонгор минь!

Гэрээсээ гарна автобусны буудал руу гүйж байхдаа өдөр бүр би яагаад гүйдэг юм болоо гэж бодно. Инээдтэй шүү яагаад хоцордоггүй хирнээ үргэлж гүйж байдаг юм бол? Автобусны буудал дээр ирээд сургуулийнхаа чиглэлийн автобусыг хүлээн сууж байхад өөдөөс харсан том дэлгэцээр хэн гэдгийг нь мэдэхгүй ч нэгэн хамтлагийн дуу явж байлаа.

Би инээмсэглэн толгой дохин хөлөө хөдлөгөсөөр: Хөөрхөн дуу юмаа.!

Гудамжны том дэлгэц рүү харахад нэг ижил хувцастай 1,2,3..10,11,12 тэд ч их олуулаа юмаа. 12 гишүүн намайг ахлах сургуульд байхад найзууд маань хэлж байсан Super Junior юм байхдаа гэхдээ миний үеийнх л юм шиг харагдаж байна шүү дээ?

Нүүрэнд минь инээмсэглэл тодрон: Хан Мари чи ч их завтай болжээ. Хэрэгт хэрэггүй зүйлс бодоод...

Сургууль дээрээ ирээд лекцийн танхим руу явж байхад манай ангийнхан бүгд танхимын үүдэнд зогсоцгоож байлаа.

Би охидуудын хажууд очиж зогсон: Өглөөний мэнд! *инээмсэглэх*

Манай ангийн цагаан хоолой гэгддэг галзуу найз И Южин уулга алдан: Мари! Мари! Үнэхээр том мэдээ! Энэ бүр үнэхээр томын томын том мэдээ...

Би инээмсэглэн Хэсү рүү хараад: Өнөөдрийн сенсаци үнэхээр том бололтой тийм үү? *инээмсэглэх*

Южин: Чамд Cube, JYP 2-оос санал ирж байсан гэсэн тэ?

Би инээмсэглэн: Үгүй дээ!

Хэсү хажуунаас нудран: Хэтэрхий даруухан царайлах хэрэггүй шүү! Чамайг ахлах сургуульдаа нилээн хөдөлгөөнтэй бас авъяастай байсан гэж Хёнжүнаас сонсож байсан.

/Дууссан/ EXOLOGYWhere stories live. Discover now