5. Айсан.

54 17 0
                                    

"Нүүрэн дээр чинь нэг юм болчихож."

"Юу?"

"Хөөрхөн царай!"

Хэд хоногийн өмнө Үсогтой болон түүний хэдэн найзтай хамт гадуур гарчихаад ирсэн юм. Нэг найз нь миний дугаарыг авч болох уу гэж асуух үед би юу ч бодолгүй өгчихсөн.

Гэтэл түүнийг ийм илэн далангүй, хүн ичээмээр зүйл хэлж, байгаа байдлаасаа шал өөр гэдгийг мэдсэнгүй. Муухайгаар хэлж байж магадгүй ч. . . бас ядаргаатай хүн. Чалчаа, зүгээр тогтдоггүй, үргэлж хөдөлгөөнтэй байдаг.

Уг нь гаднаасаа охидын хүсэмжит залуу. Өндөр, царайлаг, загвар нь яг л өөрт нь тохирсон. Гэхдээ яав ч Үсогийг гүйцэж гарахгүй.

- Намайг ирээд авраач, Үсог..!

Өөр тийш харсан хойгуур хурдхан  бичээд орхисон нь энэ байв. Түүнд хаашаа хэнтэй гарах гэж байгаагаа хэлсэн болохоор хурдан ирэх байх.

"Чи түрүүнээс хойш их л сонин байгаад байна. Ариун цэврийн өрөө ормоор байгаа юм уу?"

Тийм ээ. Одоо л жаахан хол байх боломж. Энэ хооронд Үсог ч ирчихнэ биз.

Би толгой дохис хийгээд угаалгын өрөө рүү зүглэхэд араас юу ч болоогүй юм шиг дагаад байгаа нь надад бол үнэхээр бүдүүлэг санагдаж байна.

Би эмэгтэй талын хаалгыг татаад буцаад хаах гэхэд тэр зогсооход нь би гайхахаасаа илүү айх мэдрэмж минь намайг арай илүү бүрхэж авав. Эмэгтэй ариун цэврийн өрөө рүү яаж..

"Зүгээр ингээд орхичих оо. Би яав л гэж."

Хүчтэйхэн шиг хаалгаа саван хаагаад Үсог руу залгав. Ийм үед хурдан ирж болохгүй гэж үү Үсог. Би гаж донтонтой болзоонд явчихсан байна.

__

Ариун цэврийн өрөөнөөс гаралгүй бараг л арван минут боллоо. Түрүүнээс хойш хаалгыг минь тогшиж өшиглөж байна.

"Гараад ирээч ээ! Хэнийг хүлээлгээд байгаа юм. Удлаа гэхэд арай удаж байгаа юм бишүү?" гээд нэлээд чанга өшиглөв.

Би ийм нөхцөлд чам дээр гарч очно гэж үү? Айсандаа чихэвчээ гаргаж ирээд хамгийн түрүүнд тааралдсан дуугаа тавиад чангаллаа. Гуйя. Үсог хурдан ир л дээ.

kehlani - honey

Дуу ч дууслаа. Үүнтэй зэрэгцээд хаалга зөөлнөөр тогших сонсогдов.

"Хэжи"

"Ү-Үсог?"

Түүний хоолойг сонссондоо баярлаад хамаг хурдаараа гарч ирэх шиг болов.

"Ямар уддаг юм. Зурвас бичихэд л ирдэг байсан байж."

Би өөрийн мэдэлгүй уйлж, түүнийг зөөлнө цохиж байв. Мэдээж энэ миний айсандаа л хийж байгаа үйлдэл. Үргэлж ингэдэг юм. Түүнээс биш би түүнд ингэж эрхэлж чадахгүй.

"Уучлаарай. Одоо дандаа хамт байя. Юу ч болсон хамгаалъя. Их айсан уу?"

"Тийм ээ. Тэр галзуу бүр хаалга өшиглөөд байсан. Их айгаад дуу сонсож байсан чинь чи ирчихсэн байна."

"Ахиад л дуу.."

Чиний ярьж байгаа зүйл миний бодсон шиг биш байх тийм үү? Би хэзээ нэг өдөр чамд сэтгэлээ илчилвэл чи тэр үед зөөлөн хандаж, сэтгэлийг минь хүлээж авахгүй ч үгүй гэдгээ тойруулж хэлж өгөөрэй. Би одооноос бэлтгэлтэй байя.

𝑷𝒍𝒂𝒚𝒍𝒊𝒔𝒕 | ᵂᴼᴼˢᴱᴼᴷWhere stories live. Discover now