2. Бороо.

62 16 0
                                    

"Надтай байхдаа дуу сонсохгүй байж болохгүй юм уу?"

"Уучлаарай зуршил болчихож."

Цаг агаар жагсаалт дотор байгаа дуунуудтай үнэхээр сайхан зохицож байсан болохоор хэсэгхэн зуур сонсоод суух гэсэн ч түүний хэлснийг сонсоод буцан далд хийлээ.

Өнөөдөр инээхгүй байх чинь.

"Хэжи. Маргааш би тэмцээнтэй. Чи ирж үзэх үү?"

"Сагстай сайн найзууд болчихож ээ. Үзнээ."

"Хийх ажил олдоогүй дээр аав ээж хоёр ч зөвшөөрөөгүй. Ийм царайлаг байж ажил хийх чинь сонин гэж хэлсэн. Тийм болохоор л нөгөө хэдтэй өдөр бүр бэлтгэл хийж байна."

"Тэр үнэн шүү."

Намайг жаахан ч гэсэн ойлгож, мэдээрэй Үсог. Хамаг чадахаараа өөрийгөө илэрхийлж байна шүү.

Тэр урт амьсгаа аван босон урдаас минь
харж зогсоод,

"Маргааш тэмцээнд хожсоныхоо дараа хэлэх зүйл байгаа болохоор заавал ирээрэй."

Харин би хөнгөхөн инээв.

"Хожно гэдэгтээ итгэлтэй байна уу?"

"Чи намайг юу гэж бодоов? Би Америкийн тоглогчидтой ижил хэмжээнд тоглодог юм шүү."

"За тэгвэл. Маргааш уулзъя."

Урт том гараа толгой дээр минь тавьж саяхныг хүртэл энгийн байсан үсийг минь хөвсийлгөж орхив.

Ийм жижигхэн үйлдэл нь хүртэл миний хувьд том зүйл. Чи миний зүрхэн дотор юу болж байгааг хэзээ ч мэдэхгүй байх даа. Олон цэцэг нэг дор дэлбээлж байгаа юм шиг л байна.

Эргэж харих замд зөөлнөөр ширвэн бороо ороход сонсож чадаагүй дуунуудаа одоо л сонсох ёстой юм шиг санагдлаа. Удахгүй солонго гарвал бүр ч үзэсгэлэнтэй болох байх даа.

Үсог шиг.

nct u - rain day

𝑷𝒍𝒂𝒚𝒍𝒊𝒔𝒕 | ᵂᴼᴼˢᴱᴼᴷWhere stories live. Discover now