1. Сайн.

220 20 0
                                    

Сургуулийн цонхоор хөлбөмбөг тоглож буй жаахан хүүхдүүдийг харангаа арван нэгдүгээр ангийнхаа сүүлийн мөчийг өнгөрөөж байна. Ахиад ганцхан жилийн дараа төгсөх нь. Хэтэрхий хурдан байна.

"Зун юу хийх юм Хэжи?"

"Аав ээж гадагшаа явахаар бол би гэртээ л өнгөрүүлэх байх. Харин чи?"

"Мм. Ажил хийх юм уу залуустай хамт сагс тоглож өнгөрөөнө. Энэ зун бусад зунаас арай онцгой байх юм шиг санагдаж байна."

Коридороор олон хөлийн чимээ зэрэг зэрэг сонсогдоно.

"Үсог! Хурдлаач ээ!"

"Би тэдэнтэй тоглоно гээд хэлчихсэн юм. Ирээд үзэж болно шүү. Үгүй гэвэл эрт байгаа дээр харьж байгаарай."

Түүнийг гарч явсны дараа ширээн дээр ороолцолдсон байсан чихэвчээ зүүн ахиад цонх руу ширтлээ.

Үнэнийг хэлэхэд энэ жил бол би түүнд сайн байгаад гурав дахь жил минь. Түүнтэй найзлаад бараг л зургаа дахь жил байх.

Гэтэл нэг ч удаа алхам хийж, нэг ч гэсэн сэтгэлээ илэрхийлсэн зүйл хэлж чадаагүй. Яагаад гээч.

Айсан юм. Энэ зургаан жилийн турш намайг зүгээр л найз гэж бодож явсныг мэддэг болохоор. Хэлчихвэл би түүнийг дахиж харах нүүргүй болно.

Гэхдээ бяцхан хүсэл минь биелнэ гэдэгт би бага зэрэг итгэдэг. Ганц өдөр ч болтугай түүний найз охин байж, ганц хором ч болтугай гараас нь атгаад зөөлөн салхи сэвэлзсэн өдөр алхмаар байна.

"Харьж байгаарай" гэх үг яагаад ч пм бодлыг минь нураасан тул ахиж бодолгүй дуугаа тоглууллаа.


wave to earth - love.

_____________________________________________

Ceruleans - ийн шинэхэн адал явдалтай хамт байгаарай.

beenut.

𝑷𝒍𝒂𝒚𝒍𝒊𝒔𝒕 | ᵂᴼᴼˢᴱᴼᴷWhere stories live. Discover now