{11}

303 25 0
                                    


Амралтын өдрөөр Иан Жонгүгийг болзоонд урьсан юм. Тэр энэ өдөр цугтаа гадуур явж хамт өдрийн хоол идээд орой нь түүнд дахиж сэтгэлээ илчилхээ шийдсэн юм.

"Ахаа~ хөөөөх! Нүд сохоллооо! Таниас бүр гэрэл цацраад л байх юмаа"
Иан тоглоом хийн нүдээ дартал Жонгүг тнээмсэглэв.
Жонгүг өнөөдөр анх удаа Ианийг плать өмссөн байгааг харж байгаа юм. Их л шинэлэг санагдсан бололтой, зүрх нь хүчтэй цохилох нь мэдрэгдэж байв.

"Энэ хавьд нэг дажгүй ресторан байдаг юм! Тэдний Хятад хоол нь дажгүй! Тийшээ орох уу?"

"Тэгье э!"

Иан Жонгүгийг сугадаад явж эхлэв. Жонгүг түүнд чирэгдэн хажуугаар нь түүний ярих түүхүүдийг сонсох аж. Иан нэг минут ч чимээгүй байлгүй ярьж болох бүх зүйлийг л холиод л ярьж өгч байв. Жонгүгт харин зугаатай санагдана.

"За энэ байна!"

Жонгүгийн царай барайгаад ирэв. Ианий дагуулж ирсэн ресторан нь Жонгүгийн ээжиын ажлуулдаг ресторан байсан юм. Гэхдээ захирал гээд зааландаа байхгүй байх гэсэн итгэл тээгээд Жонгүг ч олон юм хэлэлгүй Иантай цуг дотогшоо орлоо.

Иан захиалгаа өгөх зуурт Жонгүг эргэн тойрноо ажиглан харна. Түүний жоохондоо ирж байсан тэр ресторан яг хэвээрээ байх аж.

"Та их юм бодох юмаа. Харах болгонд л ийш тийшээ харчихсан юу ч юм бодоод л байж байх юм"

"Гэхдээ тэр төрх чинь надад таалагддаг! Та үнэхээр гоё догь шивээс, бие хаатай аймаар юм шиг харагддаг хэрнээ яг жоохон хэвээрээ! Хамгийн сайхан ааштай нь, байнга хүнд туслаад л.

-- аа нээрээ! Сүүлийг үед би таныг тамхи татаж байгааг нэг ч хараагүй юм байна!"

Жонгүг Ианийг загинаснаас хойш бүх тамхиа гаргаж хаясан. Харин тамхи татмаар санагдах бүртээ усан үзмийн амттай хатуу чихэр хүлхдэг болсон.

"Чихэрний амтыг мэдэрснээс хойш л ..."

Иан түүнийг хайрласан харцаар ширтэн сууна. Яагаад ч юм энэ залуугийн хийж байгаа хэлж байгаа бүхэн нь сэтгэл зүрхийг нь догдлуулаад байх аж.

"Жонгүг.. Жонгүг мөн үү?"

Жонгүг сандран хажуу тал руугаа хартал түүний аав зогсож байв. Иан харин түүнийг анзаараагүй бололтой сууна. Жонгүг Ианий гарнаас хөтлөөд яарсаар тэндээс гаран аль болох хол газар луу явлаа. Иан яагаад байгааг нь асуусангүй эсэргээрээ чив чимээгүй л Жонгүгийн аясаар явж байсан юм.

"Сая... тэр ресторанд манай аав байсан"

"Аан... зугтах шалтгаан мөн байж"

"Чи надаас асуухгүй юмуу?"

"Та ярих дургүй бол хэрэггүй ээ! Би таны хувийн амьдралд халдахгүй!"

Жонгүг инээмсэглэн Иан руу харна. Харин Иан одоо л боломж гэж бодон нуруугаа тэгшлэн, Жонгүг руу ширтэн зогсов.

"Ахаа, би танд сайн! Үгүй ээ-- өдөр ирэх тусам дурлаад байна! Үгүй ээ-- зүгээр л та бид хоёр хувь тавилан юм шиг байна! "

Иан нүдээ анин хамаг хурднаараа дуржигнуулаад л хаяв. Тэр Жонгүгийг өөртөө дурлуулж мөрөөдлийн гэр бүлээ бүтээнэ гэсэн зорилготой байсан юм.

Жонгүг Ианий гэнэн томоогүй, хөгжилтэй чалчаа занд нь татагдаж байсан юм. Хамт байхад уйдахгүй, хүн бүхнээс хамгаалж өгмөөр санагдуулж, сүүлдээ уулзахгүй бол уйтгартай санагдах хэмжээний хүн болчихсон байсан юм.

Жонгүг инээд алдаад Ианий уруул дээр үнэсэж орхив.

Ad: ингээд эхний бүлэг маань дууслаа. Хэзээ нэг өдөр хоёрдахь бүлэгтэйгээ эргэж ирэх байхаа🤎 тэр болтол баяртайййй

Us, againWhere stories live. Discover now