Гүнжээс холбоо тасарлаа..

Start from the beginning
                                    

Би "Яагаад бүгдийг нь яаралтай дуудсан талаар гайхацгааж буй биз??" гэж асуухад сайд түшмэл нар бүгд л над руу харцгаалаа.

Би инээмсэглэн "Шар мөрний үерийн хэргээс болж бид их хэмжээний хандив цуглуулах болсон.. Гэтэл яг үүнийгээ дагаад язгууртан сайд түшмэдийн булхай ил болж эхэлж байна." гэж хэлэн гараа дохивол Лухан айлтгал барин дэргэд минь ирэн зогсоод нэг нэгээр нь хэргүүдийг нь илчилж эхлэв.

Лухан "Зүүн гарын сайд өөрийн эд хөрөнгийг худал мэдээлж өөрийн хариуцсан газар нутгийн ард иргэдээс авах ёстой татвар, тариа будааг олон нугалж хувьдаа завшсан.." гэсээр гэмтний гэмийг түүгээр эхлүүллээ.

Би "Номыг хавтсаар нь дүгнэж болохгүй гэдэг шиг хүнийг гаднаас нь хараад мэдэх боломжгүй байдаг юм шив.. Ийм том нүгэл хийсэн хүнд ямар шийтгэл оноодог билээ?" гэж асуун Лухан руу харвал тэр "Төрийн их сайд булай хэрэг үйлдэж улс эх орноо хохироох аваас есөн эрүү шүүлтээр тамлан хороож ар гэрийнхнийг нь боол болгон алс газар руу цөлөх учиртай!"

Би толгой дохиод "Тохирсон шийтгэл байна. Улсаа идэж уусан сайд нарыг бүгдийг нь шийтгэж гэр бүлийн цолыг нь хураан авч үр удмыг нь хамаатан садныг нь бүгдийг нь цөл!" гэж тушаахад их танхимын хаалганы цаана "Чон бага хатан болон Чон Сиеэн ханхүү ирлээ.." хэмээн зарлан тэд зөвшөөрөл ч авалгүй хаалга саван орж ирцгээв.

Тэднийг ирсэнд тийм ч их гайхаагүй боловч увайгүй аашинд нь багахан бухимдвал дэргэд хэвтэх охин минь дээш өндийн тэдэн рүү архирлаа.

Би түүнийг тайтгаруулахын тулд илсээр "Энэ үйлдлийг чинь хэрхэн ойлгох хэрэгтэй билээ?" гэж асуун хөмсөг зангидахад Чон бага хатан муухай царайлсаар үг хэлэх гэтэл Сиеэн түүнийг болиулаад "Та зүүн гарын сайдыг ийн шийтгэх аваас хаан угсааныхан ч гэсэн шийтгүүлэхгүй гэж үү?" гэж зөрүүлэн асуув.

Би гайхан хараад "Албатын бурууг яагаад хаан угсаа үүрэх билээ?" гэж асуувал тэр "Зүүн гарын сайд бол миний нагац ах, ээжийн минь төрсөн ганц ах.." гэхэд нь би мөрөө хавчаад "Тэгээд??"

Чон Сиеэн гайхах уурлах зэрэгцэн "Түүнийг эрүүдэн хөнөөж хамаатан садныг нь цөлөх аваас бид ч мөн түүний хамаатан тул шийтгүүлэхгүй гэж үү?"

Би "Мэдээж шийтгүүлнэ гэхдээ Сиеэн ханхүү та биш харин Чон бага хатан шийтгүүлнэ! Түүний шийтгэл хаан угсаад хамаагүй хэрэг! Та яаж ч явсан энэ улсын ханхүү тул энэ мэт хүмүүсийн бусармаг хэргээс болж шийтгэл хүлээхгүй нь лавтай."

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now