Хусог ээжээсээ салан Жонгүгийн өрөө рүү очин хаалгыг нь зөөлөн тогшоод "Ахыгаа уучлаарай. Бид чамайг хамгаалах л гэсэн юм шүү. Гарч ирээд бидэнтэй ярилцаж болох уу?" гэхэд ямар ч хариу байсангүй.

Өрөөнийх нь гадна арав орчим минут зогссон Хусог тэвчээр алдран хаалгыг нээхэд тагт нь онгорхой байх бөгөөд гаднаас орж ирэх гэрэлд өрөө нь сүүмийн харагдана.

Энэ үеэр Жон ноён уртаар санаа алдан суух бөгөөд үе үехэн гараа чанга атгах нь түүнийг хэр их сандарч байгааг хэлээд өгөв. Гэрийн эзэгтэй түүний гараас атгаад "Чи надаас төгсөлтийн бүжигт явах уу гэж асууж байх даа яг ингэж байсан санагдаж байна. Бас гэрлэх санал тавьж байхдаа. Хөвгүүдийг төрөх үед ч тэр" гээд зөөлөн инээмсэглэв.

"Гэр бүл минь миний хувьд хамгийн үнэтэй зүйл. Надад хамгийн чухал, хамгийн үнэ цэнэтэй зүйл болох үед би яалтачгүй л ингээд... Чи мэднэ дээ"

Тэдний яриаг таслан Хусог хамаг чангаараа хашхирсаар хүрч ирэв.

"Ж.Жонгүг алга"

"Гэхдээ яаж? Тагтаар гарах ямар ч боломжгүй. Манай гэр долоон давхарт байдаг шүү дээ"

Эзэгтэйг ийн хэлээд дуусав уу үгүй юу хөршийнх хаалга дуугарахад тэд юу болсоныг сая ойлгов.

Жонгүг тагтаар дамжин хажуу айлд орчихож...

Хусог хурдхан араас нь гарахад цахилгаан шат хэдийн доош буусан байлаа.

Шатаар гүйсээр арайхийн гадаа гарч ирэхэд ийшээ явсан гэх ямар ч ул мөр байхгүй байсан тул амьсгаагаа даран зогсохоос өөр арга байсангүй.

Түүний араас аав нь гарч ирэн Жонгүгийг асуухад тэр дэмий л толгой сэгсрэнэ.

"Юутай ч очиж болох газруудыг нь шалгаж үзье. Хурдан олохгүй бол будагны тогтох хугацаа дуусч байгаа. Хаа сайгүй хааны цэргүүд зүсээ хувилган явж байхад тэрнийг яаж ч мэднэ"

Хусог толгой дохин утсаа гаргаж ирээд найзууд руугаа аавтайгаа хэрэлдээд гараад явсан дүүг нь олоход туслаач хэмээн залгана.

"Хурдан олохгүй бол тэр аюулд байна..."






Жонгүг малгайтай цамцныхаа малгайг дарж өмсөөд хонож болох газар хайн алхах аж.

Түүний хувьд гэр бүл нь түүнийг хуурч жинхэнэ төрхийг нь буруугаар ашиглаж байгаа мэт санагдаж байлаа. Гэвч үнэнийг мэдсэн бол тэр хэзээ ч ийм үйлдэл гаргахгүй байсан гэдэгт бичээч миний бие тун итгэлтэй байна.

Ахаас нь байн байн дуудлага ирээд байсан тул утсаа унтрааж халааслаад санаанд буусан ганц хүнийхээ гэрийн зүг хурдан гэгч алхав.

Шөнийн цагт нэмээд залгаж хэлээгүй тул хаалгаа тайлахгүй байх гэж бодсон ч найз нь хаалгаа нээлээ.

"Чи юу хийж яваа юм бэ?"

"Гэрийнхэн чинь байхгүй гэж ярьж байсан даа. Тэрийг санаад шууд хүрээд ирлээ"

"Ю.юу? Чи яах гээд байнаа?"

Жинхи хурдан хаалгаа хаах гэхэд Жонгүг угз татан яваад орчихов.

"Битгий над руу ингэж хараад бай. Би чамайг дараад авбал гэж дээ. Хонох газаргүй болчихоод танайд хүрээд ирлээ"

Жонгүг гутлаа тайлан ийн хэлэхэд Жинхи баруун гараараа зүүн гараа бариад "Би ч элдэв зүйл бодоогүй л дээ. Харин чи яагаад гэртээ биш энд байгаа юм? Гэрт чинь ямар нэг зүйл болоо юу? Гадуур хоновол ах чинь алах байх даа" гэсээр галын өрөө рүүгээ оров.

Жонгүг түүнийг даган араас нь орлоо.

"Намайг алахаас нэгэнт өнгөрсөөн"














◇◇◇

BLUE BLOOD [Дууссан]Where stories live. Discover now