◇7◇

57 8 0
                                    

Тоглолт дууссаны дараа ч найзууд нь хөөрч баясан байх ч Жонгүг газар ширтсээр бодол болон явсан юм.

Ийн явсаар гэртээ орж ирэхэд ах нь мөн л түүнийг хүлээн сууж байлаа.

"Тоглолт сайхан болсон гэж сонслоо. Өнөөдөр яалтачгүй ажилтай болоод очиж чадсангүй. Надад юу болсныг ярина биз дээ?"

Хусог түүний хажууд ирэн зогсоход Жонгүг ах руугаа тийм гэхийн аргагүйгээр харлаа.

"Цэнхэр үст үнэхээр хааны ордонд амьдардаг юм уу?"

Дүүгийнхээ хэлсэн үгэнд нүүрэнд нь тодрон байсан инээмсэглэл хормын дотор алга болон хэлэх үггүй болсон бололтой ам нь ангалзана.

"Х.хэн тэгж байна? Юу гэж тийм зүйл байдаг юм?"

Жонгүг ахыгаа ямар нэг зүйл нуугаад буйг гадарлан "Бүхнээс илүү итгэж явсан гэр бүл минь надаас ямар нэг зүйл нуугаагүй гэж найдъя!" хэмээн өндөр дуугаар хэлэхэд Хусогын нүд нэг газраа зогсохгүй илт сандарч эхлэв.

Харин тэдний чанга ярианаар өрөөнөөсөө гарч ирсэн эцэг, эх нь юу болсон тухай асуухад Жонгүг муухай харан "Надад үнэхээр үнэнийг хэлдэг үү? Бага хүүгээсээ нуусан зүйл байхгүй биз дээ?" гэсээр инээх нь хэн ч байсан жийрхэм харагдах аж.

"Хүү минь тайвшир. Ээж бид хоёр чинь хэзээ чамд худлаа хэлж байлаа даа. Чамайгаа хэзээ ч хуураагүй, хуурах ч үгүй"

Аав нь түүн рүү удаанаар ойртон ийн хэлэхэд Жонгүг тэднийг тойруулан нэг харчихаад өрөө рүүгээ гүйн оров.

Хусог духаа илэн "Тэр хэнээс юу сонсчихсон юм бол? Цэнхэр үст ордонд амьдардаг хамгийн дээд эрх мэдэлтэн гэж ярьсан биз. Энэ бүхэн худлаа шүү дээ" гэсээр үсээ сэгсийлгэх бол аав, ээж нь бие бие рүүгээ санаа зовнисон байдалтай ширтэнэ.

Хусог үсээ бүр ч чангаар зулгаан "Яах вэ? Яаж тайлбарлавал тэр ойлгох бол? Яах ёстой юм бэ?" хэмээх ч аль болох чанга дуу гаргахгүйг хичээх нь дүүдээ хэр их санаа зовж буйг нь илтгэх шиг.

Жон эзэгтэй Хусогыг тайвшруулахаар ойртон толгойг нь цээжиндээ наан чангаар тэврэв.

"Битгий бүх хариуцлагыг ганцаараа үүрэх гээд бай, хүү минь. Бид нэг гэр бүл шүү дээ. Хамтдаа энийг давах болно. Одоо Жонгүгт хэлсэн нь зөв байх"

Гэрийн эзэн ч санал нийлж буй бололтой толгой дохин "Асуудал хүндрэхээс өмнө тэрэнд хэлсэн нь зүйтэй. Хусогаа дүүгээ аваад ир" гээд зочны өрөөнийхөө буйдан дээрээ суулаа.

BLUE BLOOD [Дууссан]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang