Буцах шийдвэр..

Start from the beginning
                                    

Ёнсү "Ааваа?.." гэсээр түүн рүү харвал Ин түшмэл хөмсөг зангидаад "Одоо өнгөрсөн нэгэнт эхлүүлснээс хойш эцсийг нь л үзэх хэрэгтэй болох нь.." гэж бувтнаад гараа өргөн цэргүүддээ дохио өгөөд "Дайр!!" гэж тушаан өөрөө цааш гүйв.

Дайн ч эхлэн ах нарын цэргүүд дайсны цэргүүдтэй мөргөлдөх үед хатан эх хамгийн түрүүнд гараа өргөн бууж өглөө.

Би Ёнсүг татаж босгон хүзүүнд нь хутга тулгасан чигээр зогсоход дэргэд минь Юнги хүрч ирээд Ёнсүг хоёр цэрэгт бариулан өөрөө харин намайг чанга тэврэв.

Юнги "Айгаад

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Юнги "Айгаад... үхэх дөхлөө.." гэж шивнэхэд түүний намуухан хоолойнд зовлон мэдрэгдэнэ.

Би ч зөрүүлэн чанга тэврээд "Олоод ирсэнд баярлалаа.." гэхэд тэр тэврэлтээ хөндийрүүлсээр хоёр хацраас минь барин "Бүр ядраад турчихсан байна.."

Би "Надад хоол өгөөгүй.." гээд хошуугаа унжуулвал Юнги уруул дээр минь дарааллан олон удаа үнсээд "Хариад чамайгаа хооллох хэрэгтэй юм байна.." хэмээгээд духаа духанд минь наан хэсэг зогслоо.

Усанд живж байгаад арай гэж дээш гаран бүтэн амьсгаа авах шиг тэр гүн гүнзгий амьсгалсаар атирсан хөмсөгөө тэнийлгэнэ.

Надад ч бас яг л харанхуйгаас гэрэл олж үзэх шиг мэдрэмж төрөх аж.. Түүнийг санасан.. заримдаа бүр түүнийг дэргэд минь зогсож байна гэж хий хардаг байлаа..

Бидний дулаан тэврэлт, халуун үнсэлтээр дүүрэн санагалзсан уулзалт өндөрлөхөд тэнгэрт нисэж байсан бид сая тулааны талбарт зогсож байгаагаа ухаарав.

Юнги гараас минь хөтлөн Ёнсүг барьж буй цэргүүдэд түүнийг авч явахыг тушаагаад намайг мориндоо судлан ах нарын байгаа зүг рүү давхин очлоо.

Биднийг хүрч ирэн мориноос буухтай цуг Ишин ах яарч ирэн тэврээд "Зүрх амаар гаргах дөхлөө..." гэхэд нь би ч түүнд наалдана.

Сокжин ах, Намжүүн ах нар ч ялгаагүй айж сандарсан сэтгэлээ тайтгаруулан тэврэв.

Биднийг ийн зогсоход цаанаас амьтан давхих чимээ дуулдан ойртсоор охин минь ирж намайг тойрон алхана. Юүн ч түүнтэй хамт ирсэн байх ба өөдөөс минь нулимс дүүрэн нүдээр ширтсээр тэвэрлээ.

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now