Бэлэгтэй ирсэн...

Start from the beginning
                                    

Би "Чи Юнгид өдөөгч уулгаж дараа нь бие давхар хэмээн түмэнд зарлах гэж байсан биз дээ?" гэсээр нүд рүү нь харвал тэр "Чи өмнөхөөсөө овоо ухаан сийрэг болчихжээ.." гэсээр урдаас минь холдоод "Чи л надад төвөг удаагүй байсан бол бүгд хүслээр минь болох байлаа.." хэмээгээд цааш алхана.

Би санаа алдаад "Ин Ёнсү... Муу санаа биеэ отно гэж мэдэх үү?.. Энэ ертөнц дээр би байсан байгаагүй чиний замд хөндөлсөх хүн өчнөөн олдох байсан. Би чиний юунд хамгийн дургүй гээч.. Гол дүр мэт аяглах наад хорон санаанд чинь!!! Чи хэзээ ч гол дүр байж чадахгүй гэдгээ өөрөө мэдэж байгаа атлаа өөрийн хүрч авч чадахгүйд үргэлж шунадаг. Нэг л өдөр төлөөсөө төлөхөө мэдэж байгаа гэж найдъя. Өмнө нь ч тэр... одоо ч бас..."

Намайг ийн хэлэхэд Ёнсү "Үгүй ээ... би яагаад дахиад бүтэлгүйтнэ гэж?? Бурхан надад дахин нэг боломж олгосон байхад... Хүслээ гүйцээ гэж надад ивээлээ хайрласан бурханы өгсөн алтан боломжийг атгаж авахтайгаа байгаа шүү."

Би "Бурхан ганц чамайг буцаасан гэж бодоо юу? Би ч, Тэхён ах ч буцаж ирсэн... Алдаагаа засаарай гэж хүссэн болохоос алдсанаа гүйцээ гэж явуулаагүй байлтай!! Би чамд сануулъя чиний шунал удахгүй хар толгойг чинь залгих болно. Тэгээд энэ удаа зовох нэгэн нь ганцхан чи..." би хорсол заналтайгаар түүнд хэлэхэд тэр "Сайн хараагаад ав!! Хэллээ гээд хийж чадах биш" хэмээгээд цэргүүдэд хандан "Наадхаа сайн харж байгаарай!" гээд гарч явлаа.

Юу хийх ёстойгоо бодон хэсэг ганцаараа суув. Ядаж хөдөлж ч чадахгүй байгаад уур минь хүрнэ.

Би "Намайг хайж байгаа гэж найдъя." гэж амандаа бувтнаад гүн санаа алдлаа.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Нөгөө талд:

Ордны гадна Чин улсын цэргүүд болон Юнги хунтайжийн цэргүүд эгнэн зогсоно. Тэдэн дээр Ким овогтын цэргүүд ч нэмэгдэн иржээ.

Хэдий хүн хүч ахиу байгаа боловч арга зам тун хомс тул яахаа үл мэдэх аж..

Юүн "Ин түшмэлийн гэр хоосон байгаа нь мэдээж... Охин нь тийм санаа сэдэж хатан эхтэй хуйвалдаж байхад эцэг нь мэдээгүй байна гэж байхгүй. Мэйн хэлснээр Ин түшмэлийн эзэмшилээр хайцгаая." гэхэд Ишин "Дүү минь ухаан цэлмэг хүн.. Тэр хэлсэн л бол үнэний ортой байх учиртай.. Салж хайцгаая.." гэхэд бусад нь ч зөвшөөрөв.

Энэ дунд хамгийн тэвдүү байгаа хүн нь Юнги байх бөгөөд арай гэж л өөрийн тайван байдлаа хянаж байлаа.

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now