19

174 13 0
                                    

Chapter 19.

Хүн бүрд мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөмөөр зүйл гэж байдаг. Харсан ч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг. Тэр л мөчийг мэдрэхийн төлөө хэн нэгнийг зовоох нь ч элбэг. Энэ чинь л хүн шүү дээ. Хүн гэдэг араатан..

Хуримын өдөр :

"Тэхён ахаа?"

"За, юу болсон? Өнөөдөр нээрээ хурим аа хийж байгаа байх аа? Баяр хүргэе жаргалтай амьдраарай Жиа"

"Тэхён, та ингээд байхаар би яаж жаргалтай амьдрах болж байна?"

"Юу?"

"Энэ таны хуримын бэлэг хэрэг үү?"

"Жиа, юу яриад байгааг чинь..."

"Жон Хусог хаана байна?"

"Жиа, чи яаж?"

"Хаана байна, ахаа би тэнэг хүн биш шүү дээ. Яаж Жонгүг миний нөхөр байх юм? Яаж Жон Хусог Жон Жонгүг болно гэж? Ядаж ийм зүйл хийхийнхээ өмнө та урьд нь биднийг уулзаж байсан эсэхийг асуух ёстой байсан юм"

"Жиа, би зүгээр л чамайг инээлгэхийг хүссэн юм"

"Ахаа, та наад хүнээ ямар аймшигтайг нь мэдэх үү? Гуйя битгий өөрийгөө аюулд оруулаач гуйя ахаа"

"Жиа ах нь зүгээрээ"

"3 хоногийн дараа Хусог бид 2 эндээс явна. Тэр үед та ч бас Жонгүгийг аваад эндээс явах хэрэгтэй шүү ойлгосон уу? Гуйя ахиж уулзахгүй байцгаая"

=====

Парис хот

"Чи миний эхнэр болсонд итгэж өгөхгүй нь ээ"

"Бага сургуульд байхад л чи ийм тэнэг байсан одоо ч хэвээрээ юм уу?"

"Чи асуултаа буруу асуугаад байна, Жиа. Би бага сургуульд байхдаа ч чамд хайртай байсан"

"Тэгвэл чи энэ дэлхийн хамгийн азтай залуу байх нь ээ?"

"Ммм"

"Хусог аа, чи одоо аюултай зүйл хийхгүй байж болох уу? Одоо чи ганцаараа биш шүү дээ"

"Ойлголоо, одоо ахиад ганцхан ажил л бий тэгээд л дуусна, тэгэх үү?"

"Хуби, больж болохгүй юм уу? Би чамайг алдчих вий гээд айгаад байна шүү дээ"

E U P H O R I A [Completed]Where stories live. Discover now