16

185 19 5
                                    

Chapter 16
"7 days with me"

Түүний энгэрт сэрсэн өглөө. 1 жил 7 сарын дараах түүний үнэрийг үнэрлэж сэрсэн өглөө. Би ямар их жаргалтай байна гээч? Ийм жижигхэн хэрнээ ийм том залууг энгэртээ тэврээд л хөөрхөн гэдэг нь

"Унтаахай минь сэрээрэй"
"Жижи, сэрээрэй"

"Жаахан унтъя л даа"

"Үдэшлэгтээ хоцрохыг хүсээгүй юм бол одоо сэрээрэй охин минь өдрийн 15 цаг болж байна"

"Жонгүгаа юу вэ"

Сандарсандаа халаадаа шүүрч аваад угаалгын өрөө рүү гүйх түүнийгээ өхөөрдөн өглөөний цай бэлдэхээр доош буулаа 

"Жонгүгаа, утас чинь дуугараад байна"

"Аваад ирээ"

"Заа"

Түүний утсыг аваад харвал түүний эхнэр Юнми байв. Их зүйл бодсонгүй аваад буулаа

"Хэн байна?"

"Юнми"

"Аваад чихэн дээр бариад өгөөч"

"За"

Хараал ид би юугаа хийгээд байна даа. Минийх биш гэдгээ заавал ингэж мэдрүүлэх хэрэгтэй юм уу? Жон Жонгүг   

-Байна уу? Хайраа

-Байна аа, за юу байна даа

-Өө нам тайван өглөө, бишээ өдрийн хоолоо хийж идэж байна

-Намайг санаж байна уу?

-Мэдээж шүү дээ охин та хоёрыгоо санаад яг үхэх нь

Ярих үедээ инээмсэглэх түүний нүднээс огтхон ч худлаа зүйл анзаарагдсангүй. Тэр Юнмид үнэхээр хайртай. Зүгээр л хүлээн зөвшөөрөхгүй байвал яах вэ?

-Хайраа охинтойгоо яръя

-Ааваа, Ааваа

-Өөө миний охин аав нь байна

Энэ үед би зүгээр л гэр бүл үймүүлж буй хямдхан хүүхнээр өөрийгөө мэдэрч Жонгүгт утсыг нь үлдээчихээд өрөө рүүгээ гүйлээ

E U P H O R I A [Completed]Where stories live. Discover now