14

201 17 8
                                    

Chapter 14

"Чи намайг ингээд орхиж байгаа юм уу?"

"Би хэзээ ч чинийх байгаагүй болохоор орхино гэдэг өрөөсгөл ойлголт"

"Жиа"

"Уучлаарай, гэхдээ би чамайг театраасаа шилжүүлж байна. Халж байгаа юм биш ээ, зүгээр л томилолт шүү дээ"

"Тэгвэл яагаад надад би чамайг ахиж харахгүй юм шиг мэдрэгдээд байгаа юм бол?"

"Тэхён, гуйя намайг тайван орхиоч. Би Лос Анжелес буцаад өдөр бүр чамайг харвал галзуурчих байх. Чи үнэхээр, үнэхээр жаахан ч гэсэн гэмшихгүй байна уу? Гэмшиж л байвал надад чамайг уучлах хугацааг олго"

"Жонгүг биднийг гэртээ хоолонд урьсан байсан,  тэгвэл ядаж сүүлийн удаа хамтдаа явж болох уу?"

"Тэхён~аа"

Би явахгүй гэж үхтлээ эсэргүүцсэн, битгий гэж гуйсан. Харин Жонгүг биднийг авахаар ирснээр очихоос өөр аргагүй болсон юм даа 

"Яах гэж биднийг хоолонд уриа вэ?"

"Бид уулзаагүй жил гаран болсон улс. Хуриман дээрээ хальт харсан болоод явуулчих харилцаатай хүмүүс биш шүү дээ" 

"Чи өөрсдийгөө ямар харилцаатай гэж бодоод байгаа юм бэ? Чи ийм мулгуу юм уу? Эсвэл намайг тамлах аргаа хайгаад байгаа юм уу?"

Тэсэхээ болин түүний өөдөөс орилоход Тэхён гарыг минь атган тайвшруулна

Цаашид тэвчихийг хүссэнгүй цонхон талд шигдэн нулимсаа шударлаа

"Тэхён, туслахад маань ойр хавиас цэцэг бас хүүхдийн бэлэг бэлдээд ир гээд хэлчих"

"За"

"Бэлэг сэлт хэрэггүй дээ манай хүн тиймэрхүү зүйлд ач холбогдол өгдөггүй"

"Манай хүн..."

Түүний хэлсэн энэ үгийг амандаа давтан хэлж үзээд

"Тэгвэл би ач холбогдол өгдөг. Мэдэх байлгүй дээ. Би өөрийнхөө хүслээр хийхгүй л бол санаа амардаггүй хүн, та хоёр орж бай даа. Би туслахаа хүлээж байгаад оръё"

E U P H O R I A [Completed]Where stories live. Discover now