24 | Young

479 41 12
                                    

Kang Seolhee's POV

"Хөөрхөн байна уу?"

Тэр том хэмжээгээр онгойлгож орхисон цонх руугаа эгц ширтсэн хэвээр надаас ийн асуулаа.

Би "Тийм юм байна. Хөөрхөн юм. Танайх өндөрт байдаг болохоор бүр ч хөөрхөн байна" анхандаа түүнийг хөөрхөн гэх үгийг ашигласанд гайхаж байсан ч нээрээ л гадаах үзэмж хөөрхөн гэмээр гоё харагдаж байсан юм.

Хисын "Харин тийм ээ, чамд харуулмаар санагдаад дуудсан юм"

Би "Тийм байна үнэхээр гоё юм байна. Ийм гоё орой, энд суугаад хэн нэгэн гитар тоглонгоо дуулаад л, нөгөө нэг нь цай уунгаа дуулахыг нь сонсоод суувал ёстой гоё байх даа"

Цонхыг нь хааж, зузаан нөмрөг нөмөрсөн тул тийм ч хүйтэн биш мэт мөн гартаа халуун цай барьсаар хэдэн сарын өмнө яг ижил газар яриад зогсож байсан зүйлээ тод санаж байлаа.

И Хисын ч бас мартаагүй байжээ. Үнэхээр л намайг гэх сэтгэлийг нь ойгоосой гэж хүсэж байгаа бололтой.

"Би гитар тоглож сурсан шүү"

Гитараа барьсаар хажуу хажууд нь тавьсан хоёр сандлын нэг дээр нь суугаад над руу харан инээмсэглэж дуугаа эхлэв.

"Хийсээд өнгөрөх бодролыг минь чагначих вий
Хэлж амжаагүй сэтгэлийг минь сийччих вий
Хэзээ нь тодорхойгүй чихэрлэг үгс
Хоолойнд гацаад гарахдаа гашуун ч гэлээ
Зүрхэнд эгшиглэх чиний тухай аялгууг
Илэрхийлж үл барна
Гялалзах нүдэнд нь оч гийхэд
Тааварлашгүй их оньсогыг нууна
Зүрхний минь түгжээг тайлж орж ирээд
Бохирыг нь цэвэрлэж
Цагаахан үнсэлтээ үлдээгээд
До, ре, ми, фа, СОЛ
Эгшиг нь үл мэдэгдэх ер бусын 'догдлол' гээч аязын эгшигийг сонорт минь хүргэх тэр"

Үнэхээр үзэсгэлэнтэй орой, бас нандин тэр минь. Харамсах вий гэж эмээдэг байсан цаг хугацаандаа тулаад ирчихсэн атлаа туйлийн жаргалтай байх би. Үнэхээр л бид чинь залуу байгаа шүү дээ. Бидний бяцхан алдаа дутагдлууд ч хэн хэнийгээ аз жаргалтай болгож, инээд хөөрөөр дүүргэдэг тийм л нас.

"Миний найз охин болох уу? Кан Солхи"

Одоо ч улайж хавдсан хэвээр байгаа нүдээ дахин нулимсаар бүрхээд ирэхийг мэдэх мөчдөө алгуур толгой дохиж ганц дусал тунгалаг нулимс зам татуулсаар урсан гар дээр бууна.

"Хөөрхөн юм аа, И Хисын"

Дараа нь тэр ойртож ирээд, хоёр нүдийг маань эрхий хуруугаараа зөөлөн шүргэж өнгөрөөд хавдсан байгааг нь хараад дахиад л шоолж инээгээд байв.

Heart MaidWhere stories live. Discover now