Ирэх замдаа хүртэл хувцсаа өмсөх байтугай, сая юу хэлчихсэн талаараа ч буцаж бодох тэнхэл байгаагүй. Ирэн иртлээ хүйтэн салхины өөдөөс бээвэгнэн, хий ханиалгасаар ирсэн ч хүйтэн салхины ачаар мэлмэрэн урсах нулимсаа анзааралгүй гэртээ ирсэн билээ.

Одоо л нэг юм бодох ухаантай болж ирээд бяцхан, цагаан өнгөтэй дээр нь ягаан шигтгээ нааж чимэглэсэн дуу хураагуурыг эргэлзэнгүй гартаа барьсаар.

Хоолойг нь сонсчих л юм бол анзааралгүй ирсэн нулимс нь дуслаад, өвдөөгүй, өвдөхгүй гэж итгэсэн сэтгэл нь шархалчих вий гэж эмээгээд хэсэг хором харсаар эсрэгцэх бодолдоо дарагдаж орхив.

"Уянгалаг эгшигтэй хорших үзэсгэлэнт хоолойг нь сонсохгүй л бол үхчих бололтой"

Тэгээд л би сонсчихсон. Үг бүр нь зүрхэнд шивнэх шиг сэтгэл гижигдэхийн хажуугаар хөнгөн гуниг сийгээд өнгөрнө.

"Хийсээд өнгөрөх бодролыг минь чагначих вий
Хэлж амжаагүй сэтгэлийг минь сийччих вий
Утга нь тодорхойгүй чихэрлэг үгс
Хоолойнд гацаад гарахдаа гашуун амтагдах ч
Тэр хэрийн золиосоор бүтсэн яруу үгс минь ч
Зүрхэнд эгшиглэх чиний тухай аялгууг
Илэрхийлж үл барна
Гялалзах нүдэнд нь оч гийхэд
Тааварлашгүй их оньсогыг нууж байх юм
Зүрхний минь түгжээг тайлж орж ирээд
Буртгийг нь үргээж
Цагаахан үнсэлт үлдээгээд
До, ре, ми, фа, СОЛ
Эгшиг нь үл мэдэгдэх ер бусын 'догдлол' гээч аязын эгшигийг сонорт минь хүргэх тэр"

Дахин дахин давтан сонсох тусам үг бүр нь цээжинд бууж, түүний дуу хоолой байгаа газар амар амгалан байдаг гэлтэй саяхан байж ядан, гунигласан сэтгэлд амгалангийн хур бууж тайвшрах сэтгэл төрнө.

Гэвч нэг л зүйл дутуу ажээ. Хэн нэгэн, ямар нэг зүйлийн орон зай эзгүйдэх нь сонин.
Яг үнэндээ сонин биш болоод удаж байгаа ч, би өөрөө л тэрсэлдээд үгүйсгээд байж.

Тийм шүү дээ. Ердөө л хайрыг минь хүлээж аваасай гэж хүсэх цор ганц нэгэн, И Хисын. Санаад үхэх гэж байгаа сэтгэлийн минь эзэн. Өчигдөрхөн болоод өнгөрсөн хэрнээ, өвдсөнөөсөө болоод гэртээ өнжиж ганцхан өдөр л хараагүй байгаа нь хангалттай их зовоож байхад, цаашдын бүхий л мөчид яаж би түүниыг үл хайхарч чадна гэж.

Дахиад эргэлзэж, бишүүрхэх тэнхээ ч үгүй болжээ. Тэгэхийг ч хүсэхгүй байна.

Шуудхан орноосоо босон Хисыны санаа зовох вий гэхээс айн хувцсаа давхарлаж өмсөөд нүүрээ ч угаалгүй уйлснаас болж улайсан нүд, хавагнасан нүүрээ хальт толинд хараад хамаг хурдаараа гүйв.

Бараг л гадаа бүтэн харанхуй ноёлж байгаа ч одоо л уулзаж, гарыг нь атгахгүй бол үүрд алдаж, цаашид ч үүрд харамсаж явна гэхээс хоолой зангирна.

Бид залуу байгаа шүү дээ. Цаашдад эргэлзэлгүйгээр инээмсэглээд гар гараасаа атгамаар байна. Энэ удаагийн сонголт минь ирээдүйд юу болж хувирахыг мэдэхгүй ч дараа нь хамаагүй бага харамсана гэдгээ би хамгийн сайн мэдэж байлаа.

Хүйтэн хөлс цувж, гадаа хүйтэн байгаа ч олон давхар хувцас давхарласан болоод ч тэр үү шатаж гэж байгаа мэт халууцах аж.
Гэсэн ч одол энэ тийм ч чухал биш. Харин намайг очиход тэр аль хэдийн надад хэлсэн үгээ мартчихсан баывал яах вэ? Миний хэлснээр зүгээр л И Сүён тэр хоёрын наадгай болчихвол?

Төд удалгүй санаж буй замаараа гүйсээр өмнө нь ганц л удаа төрсөн өдрөөр нь ирж байсан хотхонууд дундах танил олон олон өндөр сууцнууд харагдав. Хажууд нь тоглоомын талбай байдгийг ч санаж байлаа.

Бурхан минь үнэхээр бодсон шиг минь зүйл болж байна. Хисын яг одоо И Сүёнтой ярилцаад зогсож байгааг хараад гэнэт л зүрх минь хэдэн цохилт алгасчих шиг болов. Дахиж юм бодмооргүй юм байна. Тэгвэл бодсон бүхэн минь биелэх нь гэж дотроо тоглоом хийж байгаа мэт ч хөл минь очъё гэсэн ч хөдөлж өгсөнгүй. Зүгээр л хоосон харцаар, итгэл тээж ширтсээр.

Сүён ойртож, Хисын нэг алхам холдсон.

Ердөө тэр үйлдэл л саяхан буцалж байсан тэр их зориг, тэмүүлэлийг минь дахиад нэмчихсэн. Баярлаж ядахдаа хурдхан шиг гүйж очоод түүний урд байсан охиныг ч үл тоон шууд л тэврээд авсан. Хэсэг хугацааны дараа Хисыны гар намайг зөрүүлэн тэврэх тэр үед л жинхэнэ амар амгаланг олж, одоо л бодит байдалдаа ирэх шиг болов. Тайвшрахын хэрээр өмнө нь бодсон зүйлс бодогдож нулимс урсаж, юм хэлэхиыг хичээсэн ч хоолой зангираад болсонгүй.

"Намайг уучлаарай" сааралтсан хоолойгоо шахсаар ингэж хэлэхээс өөрийг чадалгүй, зүгээр л тэврэлтээ чангарууллаа.

Хисын "Өвдчихсөн байж яах гэж энэ хүртэл ирж байгаа юм. Тэглээ ч уучлалт гуйх хэрэггүй, ёстой нэг"

Дараа нь гараас хөтөлсөөр Сүёнд юу ч хэлэлгүй гэр лүүгээ дагуулаад орчихсон юм. Тэднийд орж үүдний толинд өөрийгөө харсныхаа дараа л жинхнээсээ өөрийгөө аймшгийн киноны гол дүр шиг харагдаж байгаагаа мэдэв.
Цааш явахад ээж, аав нь зочны өрөөнд зурагт үзээд сууж байх ба намайг хараад эхлэхэд нь цэх зогсоод, дараа нь бөхийгөөд муухан мэндлэхэд Хисын намайг цааш өрөө рүүгээ түлхээд нэг юм аргалж хэлчхээд орэ ирсэн юм.

Өнөө миний хөөрхөн байдалд нь дурлаад байсан тагт өмнө байсан чигтээ байж л байв. Харин ердөө өрөөнд нь шинээр гитар хөгжим л нэмэгдсэн байлаа.

Намайг өрөөг нь тойруулан харж байхад Хисын харин намайг харсаао чангаар хөхөрч эхлэв.


2023.03.22
ёстой та нартаа хэлэх үг алга аа ㅠㅠ

Heart MaidWhere stories live. Discover now