Дутуу татсан тамхиа унтрааж орхиод Тэхён ч бас энэ гэрийг бүр мөсөн орхилоо

Жонгүг тэр гэрт тэр байрандаа хэр удсаныг Жонгүгаас өөр хэн ч мэдэхгүй. Магадгүй тэр ч өөрөө ажраагүй байх

Эцэст нь тэр нэг юм ухаан оржээ
Харанхуйлж бүрхсэн гэрийн хөшгийг нээхдээ ханыг бүрхэсэн томоос том үзэгдэх Жиагийн төрхийг сая л нэг анзаарав. Хөдлөх сэхээгүй түүний хөл арай гэж эзэндээ захирагдан Жиагийн зурагны өмнө очоод доош сөхрөх ажээ

"Хожимдсонд уучлаарай Жиа, ингээд ч болтугай чинийхээ өмнө сөгдье, чи миний сөгдөх эхний бөгөөд эцсийн эмэгтэй байг. Хайртай шүү Баяртай"

Эзэн нь одсон зурагны өмнө сөгдөхдөө тэр ямар их гансарсан бол? Үүнийг нь хэрвээ Жиа харсансан бол үлдэх байсан болов уу?

Гэрээс гараад нарны гэрэлд гялбахдаа Жонгүг тэр дороо ухаан алдав.

Жонгүг Жиагийн гэрт хоолгүй нойргүй уснаас өөр зүйлгүй 7 хоносон байлаа. Хүнс тэжээлийн дутагдал  цочирдол сэтгэл зүйн хямрал гээд Жонгүг эмнэлэг дамжин Лос Анжелесд 3 сарыг өнгөрүүлжээ

Энэ мөчүүдэд өдөр бүр Жонгүгийг асарч, хооллож халамжилсан ганц л хүн байлаа
Ким Тэхён

"Ахаа, ирчихэв үү?"

"Тийм ээ ирлээ, туниа муут минь"

"Хөөе битгий л дээ"

"Би өнөөдөр Солонгос буцна"

"Ахаа"

"Яасан? Ахыгаа дагах нь уу дээ? Маньд чинь"

"Гэхдээ л"

"Тэрнээс өмнө нэг зүйл хэлэх хэрэгтэй байх гээд, анхааралтай сонс Жонгүг" 

"Сүртэй зүйл хэлэх гэж байгаа юм шиг яагаад байгаа юм бэ ахаа"

"Сүртэй зүйл болохоор, чи гэрлэнэ Жонгүгаа"

"Юу? Би гэрлэчихсэн шүү дээ"

"Бишээ, чамд гэрлэх хүн байсан. Өөр эмэгтэй"

E U P H O R I A [Completed]Where stories live. Discover now