Хариугаа барьж байна

Start from the beginning
                                    

Тэхён ах "Энэ талаар яаж олж мэдсэн юм?" гэж асуухад би "Юүн олж мэдсэн юм.." гэхэд Тэхён ах Юүн рүү хөмсөгөө өргөн харлаа.

Юүн "Түүний үхсэн ээжийг олсон.." гэхэд Тэхён ах "Үхсэн ээжийг нь яаж олсон гэж?"

Юүн "Нийслэлээс зайдуу байх ядуусын тосгонд өөрийгөө түшмэлийн амраг гэж ярьдаг эмэгтэйн талаар дуулаад очиж үзсэн юм. Тэр Ёнсү гэх нэрийг таниад зогсохгүй бүр охин нь гэж баталсан."

Би "Үхсэн гэж хэлсэн ч хөөрхий эхийгээ үхэг гээд орхичихсон байсан. Ачлалгүй охинтой нь уулзуулах гээд нууц хөзөр болгочихсон юм. Одоохон доо энэ талаар илчлэхгүй ээ.. Зүгээр л янзыг нь үзнэ."

Тэхён ах "Үнэхээр олон багтай хүн байжээ..." хэмээн амандаа бувтнах нь дуулдлаа.

Тиймээ.. Тэр их олон багтай..

Гэмгүй, гэнэн гэх багныхаа ард гэмтэй хорон гэх төрхөө нууж...

Эелдэг, зөөлөн гэх сэтгэлийнхээ сүүдэрт элдэв хорон санаагаа далдалсан...

Түүний төрх гоо сайхан ч дотор сэтгэл нь хөөтэй тогооны ёроол шиг тас хар...

Тийм нэгний гараар нарийн цагаан хүзүүндээ олс углуулсан болохоор би ч бас инээж байгаад хариугаа барихыг хүсэж байна.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Дүүгийнхээ хүслээр Ёнсүг түүнд хүргэхээр ирсэн Тэхён санамсаргүй мэт тааралдах зорилгоор хунтайжийн номын өргөөний гадна нилээн зай дуу газарт Ёнсүг гарч ирэхийг хүлээн зогсоно.

Яг л бодсончлон Ёнсү хэдэн судар тэвэрсээр хунтайжийн номын өргөөнөөс гарч ирлээ.

Тэхён түүний өөдөөс алхсаар очин мэнд мэдэн инээмсэглээд "Ёнсү авхайтай таарна гэж бодсонгүй.. Сонин учрал байна." хэмээхэд Ёнсү ч бас эелдэг инээмсэглээд "Тэхён залуу эзэн энд ямар хэргээр?"

Тэхён "Цэргийн мэдээг номын өргөөнд хүргэх гэж явлаа. Ингэхэд та энэ судруудыг ганцаараа өргөөд хаа хүрэхсэн билээ?" гэхэд Ёнсү "Хунтайжийн унтлагын өргөө рүү явах санаатай.."

Тэхён түүний гараас судруудыг аваад "Би таньд тусалъя.. Бүсгүй хүн яаж ганцаар эдгээрийг зөөх билээ.."

Ёнсү түүний өмнө бөхийгөөд "Баярлалаа Тэхён залуу эзэнтээн.." хэмээгээд хамтдаа хунтайжийн унтлагын өргөө рүү алхана.

Тэхён "Охин дүү минь саяхан болсон хааны гэр бүлийн цайллага дээр болчимгүй зүйл ярьж алдаа гаргасан даа гэмшиж байгаа.. Тэгээд боломж олдвол таниас албан ёсоор өршөөл эрж уулзах хүсэлтэй байгаа гэнэ лээ.." гэж хэлэхэд Ёнсү ёжтой инээмсэглээд "Гүнжтэн яг гэмшсэн болов уу? Сайн мэдэхгүй л юм даа.. Тэр үнэхээр тааварлашгүй хүн шүү дээ."

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now