Ёнсүг над дээр авч ирээч...

Start from the beginning
                                    

Юүсон хунтайж "Гэхдээ би хаан болж чадвал ээжийгээ ч, хайртай бүсгүй ирээдүйд мэндлэх үрээ ч хамгаалж чадахаар болох болно." түүний үгийг сонсон инээд минь хүрэв.

Би "Аргагүй л ах дүү хоёр биш гэх вий гэсэн шиг мунхаг бодол нь хүртэл дэндүү адилхан юм.." гэж өөртөө хэлээд "Магадгүй ээ.. гэхдээ тэр зам бартаа их бас дэндүү хол болохоор оргилд нь хүрэхдээ та бүгдээ алдсан байх болно. Би яг одоо хариу шаардахгүй байна. Гэвч аль болох хурдан шийдвэрээ гаргаад надад мэдэгдээрэй!"

Юүсон хунтайж "Гэвч та яагаад Илёнд бид хоёрт туслах гэж хичээгээд байгаа юм бэ?"

Би "Илён бид хоёр найзууд харин та бол түүний хайртай хүн.. ийм л шалтгаантай.. Бас би өөрийгөө ч гэсэн хамгаалах хэрэгтэй байгаа юм." хэмээгээд түүнийг тэнд нь үлдээн ах нар руугаа буцлаа.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Намайг өргөөндөө ирэн амарч байхад Юүн орж ирээд "Чи өнөөдөр үнэхээр болгоод өгсөн шүү. Тэр царай нь бүр... " гэсээр инээд алдан дэргэд минь суугаад "Гэхдээ би нэг зүйлийг бодоод бүр ойлгохгүй байна." гэхэд нь би түүн рүү хараад "Юуг?" гэж асуув.

Юүн "Чи Ёнсү гэгчээс ухаантай, хүчтэй атал өмнө нь яагаад тэгж хохирсон юм?" хэмээгээд над руу чухал харахад би орон дээрээ дээш харж хэвтэн түүнийг хажуудаа хэвтэхийг дохиод ярьж эхэллээ.

Би "Надад ар тал байгаагүй юм. Хэдий нэр минь язгууртнуудын дээр бичигдэж, цус минь Чин улсын хаан угсаанд хамаарагддаг ч бодит байдал дээр уйлаад очиход хамгаалж өгөх ар тал байгаагүй болохоор... Бас би жижиг сажиг зүйл дээр анхаарал өгдөггүй байсан тул тэр нь нэмэгдэж нэмэгдсээр нэг мэдэхэд Ёнсүгын гүтгэлэг үнэн болж би хэрэгтэн болсон." гэж хэлэн дуугай болоод "Гэхдээ одоо бол дахиж тэгэхгүй ээ!! Надад маш том ар тал бий.. Өмнө амсаж байсан бүхнийхээ хариуг бүгдийг нь буцааж төлнө жижиг ч бай хамаагүй бүгдийг нь шалтаг болгож түүнийг өөр шигээ болгох болохоор одоо л эхэлж байна."

Намайг ийн хэлэхэд Юүн хажуугаас тэврээд "Одоо л манай Мэй буцаад ирсэн юм шиг санагдаж байна шүү.. Үнэхээр сайхан байна. Би ч бас чамд туслах болно." гэлээ.

Би Юүнийг явсан хойно хувцасаа солин орондоо орохоор эргэхэд сүүдэрт нэг зүйл хөдлөх шиг болон хэн нэгэн над руу дөхөв.

Хэн нэгэн ч гэж харуй бүрийгээр өргөөнд минь нууцаар зочилдог нэг л эрхэм бий шүү дээ..

Би "Наанаа хэзээнээс хойш байсан юм?" гэж асуун хөмсөг зангидахад тэр мушилзаад "Юүнийг гарч явсаны дараа орж ирсэн.. Чамайг хувцасаа сольж дуусахыг хүлээж байлаа."

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now