Хуурмаг...

Start from the beginning
                                    

"Ээж их л баяртай байгаа бололтой." гэсээр өргөөний хаалга нээгдэн Юүсон ханхүү орж ирэв.

Хатан "Өнөөдрөөс гүнжийг чи залж авч ирж бай! Түүний дэргэд хөнгөн хуумгай хандаж болохгүй шүү. Аль болох түүний анхаарлыг татаж сэтгэлийг нь тайтгаруул."

Юүсон ханхүү "Таны тушаалаар.." гэж хэлэн гарч явав.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

"Хэрэгтнийг цаазаар ав!!"

Хүнд хүнд амьсгалан дээш өндийхөд хүзүү минь аймшигтай өвдөн гол зурах шиг мэдрэмж төрөн нулимс дуслууллаа.

Би "Яагаад би ингэж зовох ёстой гэж?.." гэсээр бувтнан доош тонгойн уйлж эхлэв..

Өргөөний минь хаалга хүчтэй нээгдэн дэнлүүний гэрэл тусан нуруунд минь том дулаан гар хүрэхэд би түүнийг тэврэн цурхиран уйллаа.

Би "Э.Энэ удаа жаргалтай амьдарч чадна гэж бодож байсан юм. Яагаад намайг ингэж их өвтгөдөг юм бэ? Ахаа..."

Тэхён ах намайг аргадан тэвэрч нурууг минь зөөлөн товшсоор "Энэ удаа ах нь чамайг жаргалтай болгож өгье. Миний дүүг дахиж хэн ч өвтгөхгүй, хэн ч гомдоохгүй. Хэн ч..."

Тэхён хоёр нүд нь улайж хавдталаа уйлсан Хэсоны гараас атган сууна. Унтаж байгаа хэдий ч одоо хүртэл үе үе ихэр татах дүүгээ ажиглахдаа түүний дотор юу болж буйг хэн ч таахгүй биз..

Хэсоны нүүрний урдуур унжих үсийг арагш нь зөөлөн илээд Тэхён дээш өндийн гарч одлоо.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

"Дүүгийн минь сэтгэлээр тоглох хэрэггүй шүү гэж хэлсэн биз дээ.." гэсээр түүний гар зангиран ханхүүгийн шанаанд чангахан буулаа.

Уруулаас нь багахан цус урсах Юнги амандах цусаа нулимаад "Би дүүд чинь хайртай.."

Тэхён "Н*вш гэж чи ямар хараал идсэн хайраа яриад байгаа юм бэ? Чиний тэр хайр чинь дүүгийн минь эрхэм нүднээс нулимс дуслуулах уу? Эсвэл алтан аминд нь гар хүрэх үү? Одоо больж үз.. үнэнч байж чадахгүй бол битгий хайр ярьж бай!" гэж хэлэн яван одов.

Тэхён Юнгид юм асуух сөхөө ч өгөөгүй тул тэр цааш явах Тэхёныг ажиглан дэмий л хөмсөг зангидах аж..

Тэд ордноос гадуур уулзсан тул Юнги буцан ордон руу орж өргөөндөө ирлээ.

Түүнийг өргөөний хаалгаар орохтой зэрэгцэн үзмэн ягаан ханбугаар гоёсон Ёнсү сандран гүйж ирэв.

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now