Чиний төлөө...

Start from the beginning
                                    

Богино яриа минь өндөрлөж Тэхён ах намайг өргөөнд минь хүргэхээр алхаж явна.

Тэхён ах "Чи хунтайжтай уулзаж байгаа биздээ?" гэхэд нь дотор пал хийх шиг л боллоо.

Үг хэлж чадахгүй гацсан намайг Тэхён ах нүднийхээ булангаар ажиглаад "Өчигдөр чамайг согтчихсон байхад наашаа хүргэж ирсэн.. одоохон доо надаас өөр хэн ч мэдэхгүй байгаа.." гэсээр чимээгүй болов.

Би ч үг дуугарсангүй.. түүнийг юу гэхийг хүлээнэ.

Тэхён ах "Насны баяраа дуусгаад түргэн Чин улс руугаа буц!! Тэгээд хунтайжаас холбоогоо таслаарай! Тэр тийм ч итгэл даах нэгэн биш!" гэж ширүүн анхааруулав.

Тэр яагаад ингээд байгаа юм бэ?

Би "Би.. би таныг түүний найз гэж бодсон.. таныг ядахдаа ингэж хэлэхгүй байх гэж.. би найдсан юм.." гэж гоморхон хэлээд нүд рүү нь хариулт эрэн харлаа.

Тэхён ах харин хэлсэн үгнээсээ буцах хүсэлгүй байгаа мэт над руу хараад "Чиний төлөө..." гэж хэлээд надад нуруугаа харуулан цааш одов.

Түүний нурууг харан зогсох миний гомдол зүрхэнд мэдрэгдэж, толгой өвдсөөр яг л дүрс солигдох мэт нүд жирэлзэн цааш харан явах Тэхён ахыг өөр газарт өөр хувцастайгаар харав.

Хэтэрхий хурдан болоод өнгөрсөн болохоор хатгалан өвдөх толгойгоо бариад нүдээ хаан буцаж нээлээ.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Өчигдөр шөнө болсон явдлыг бодсоор үүр цайтал сэрүүн суусан би хаалга онгойх чимээнээр дээш харлаа.

Юүн "Унтаагүй юм уу? Наад нүд амаа хардаа.." гэсээр хажууд минь ирэхэд би түүнийг тэврээд "Тэхён ах.. өөр болчихсон. Би түүнийг.. Юнги бид хоёрыг дэмжих байх гэж бодож байсан юм. Гэтэл тэр насны баяр дуусахаар Чин улс руу буцаж Юнгигээс холбоогоо тасал гэсэн." гэж хэлэхдээ хоолой царгин нулимсаа арай гэж барина.

Юүн нурууг минь илээд "Тэр нөгөө болздог өдөр өвдөөд байх шиг байсан тэрнээс хойш их аймар болчихсон байна лээ."

Би түүн рүү хараад "Өвдсөөн??"

Юүн толгой дохиод "Би тэгж л бодсон. Хамаг хөлс нь цуваад толгойгоо бариад газарт суугаад л байсан." 

Юүний хэлсэнд санаа зовон суутал өргөөний үүдэнд шивэгчин ирээд "Гүнжтээн хоёр дугаар хунтайж айлчиллаа." гэх нь тэр...

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Юүн "Тэр шалчгар ханхүү яах гэж ирдэг байнаа?" гэсээр намайг хувцаслахад туслана.

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now