Эргэж ирсэн өнгөрсөн..

Start from the beginning
                                    

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Хэсоны талаас :

Юнгид баригдчихсан дээрээс нь Тао одоо хүртэл цочрооноосоо гараагүй чигээр...

Бид уушийн газарт сууж байна.

Би "Эгчээ энд архи, даруулагатай хамт өгөөч." гэж хэлээд нөгөө хоёр руу харцаа тусгахад Юнги үе үе Тао руу хялам хийнэ.

Харин Тао доошоо гөлрөн юм ярихгүй суусаар..

Би "Тэгээд ингээд суугаад л байх юм уу?" гэж асуугаад саяхан урд минь тавьсан даруулганаас авч амандаа хийгээд "Та хоёроос болж Тэхён ах, Юүн хоёрыг алдчихлаа шд" хэмээгээд архи хундагалан уухад Юнги аягыг минь шүүрч аваад "Чи чинь юугаа хийгээд байгаа юм бэ?"

Би "Харахгүй байна уу? Ууж байгаа биз дээ..."

Юнги "Гүнж хүн байж уушийн газарт архи ууж байгаа хэрэг үү?"

Түүний зандарсан үгсэд нүдээ эргэлдүүлээд "Гүнж архи ууж болохгүй гэж чамд хэн хэлж байна?!"

Тэгээд ч би нилээн урт насалсан хүн шүү. Энүүхэн зэрэгт согтох хүн биш!! гэж бодчихоод гараас нь аягаа булааж аваад "Энүүхэн зэрэгт согтох доод зиндааны хүн биш шүү!" хэмээчихээд ууж эхэллээ.

Тао "Мэйг барах хүн байхгүй дээ.. усны үхэр гүнж гэдэг хочтой шүү дээ.." гэж Юнгид хэлээд өөрөө ч бас уулаа.

Хэсэг хугацааны дараа... 

Хэсон "Би байна шүү..." зогьсох*

Хэсон "Хоёр ч удаа амьдарсан хүн шүү!! Та нараас эгч! гэтэл та муусайнууд намайг яаж хүндлэхгүй байж зүрхэлж байнаа?"  гэсээр гараараа Юнги Тао хоёр руу заана.

Энүүхэн зэрэгт согтохгүй гэж том дуугарч байсан Хэсон хоёр бортого будааны архины ард гарч чадалгүй согтуурхаж харин Тао хоёр хундага уусныхаа дараа хурхиран унтана.

Юнги бол бүр халж ч амжаагүй Хэсоны яаж хөөрхөн царай гаргахыг харан суух аж..

Хэсон "Чи хэн бэ?" гэсээр Юнгигын хацраас базаж үзсэнээ "Мин Юнги юу? Зохиолын баатар минь сууж байх шив... юу гээч би байна шүү анх чиний талаар уншаад л шууд дурласан.." гэж утга нь олдохгүй зүйлсийг амандаа бувтнаад "Гэхдээ байна шүү.. Чи их муухай! Ёстой муухай, өөдгүй амьтан.. муу залуу! Бусдын хайрыг үл тоож тэр годгоносон Ёнсү рүү гүйж л байдаг.. Өмнөх шиг намайг хаявал үхэх байсан ч там руу чирээд явна гэж мэд!" гэсээр тасраад унав.

Юнги түүний ойлгомжгүй үгсийн талаар тийм ч их тунгаасангүй.

Юнги "Чамайгаа орхивол дэлхий ертөнцийг орхисонтой ижил шүү дээ. Хэрхэн намайг оршоож буй нэгнийг орхиж зүрхлэх билээ? Хайрт минь" хэмээгээд ширээ дэрлэн унтах Хэсоны хацрыг илбээд дээш нь өргөн тэвэрлээ.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

"Би согтуу гадаад залууг асрах гэж нийслэлд ирсэн гэж бодож байна уу? Хунтайж гуай!!" гэсээр Хусог хөл дээрээ арай гэж тогтох Таог чирэн алхана.

Харин түүний урд Юнги Хэсоныг тэврэн нүүр дүүрэн инээмсэглэн алхах аж.

Хусог "Хайрын шувуухай гуай үнэхээр сонсохгүй байгаа юм уу? Чамд согтуу залуу чирж яваа өрөвдөлтэй найз чинь биш гүнж л харагдаад байна уу? Өөдгүй амьтан минь.." гэсээр үглэж явсаар арай гэж Ким овогтын гэрт хүрч ирлээ.

Гол хаалгыг нээн дотогш ороход Тэхён Юүн хоёр түрүүлэн тэдэн рүү ирэх нь тэр...

Юүн "Пүүү~ Тал аяга ууж чаддаггүй юмыг яахаараа ингэтэл нь таслаад хаячихдаг байнаа?" гэсээр Хусог руу муухай харахад "Би уулгаагүй ээ.. би зүгээр зөөвөрлөгч хийж найзыг чинь авч ирсэн юм" гэсээр Юүн рүү бүлтэлзэнэ.

Харин эсрэг талд Тэхён яг л өөр хүн шиг болсон байх бөгөөд ууртайгаар алхлан очоод Юнгигын тэвэрт нойрсох дүүгээ өөртөө авав.

Тэхён "Уучлаарай. Гэхдээ би дүүгээ авчихъя мөн цаашид түүнтэй уулзахгүй байсан чинь дээр гэж бодож байна." гэж ширүүхэн хэлэв.

Түүний үгсэд Юнги хөмсөгөө атируулан "Тэрийг яагаад чи шийддэг билээ?"

Тэхён "Би... би түүнийг энэ удаа хамгаалах хэрэгтэй болохоор.." гэж зөөлнөөр хэлээд "Ахынхаа үүргийг гүйцэтгэж байна." гэсээр Юнги рүү харан хэллээ.

Тэдний ярих чимээнд Хэсон сэрээд өөрийг нь тэврэн зогсох ахыгаа олж хараад "Өө? Энэ чинь Ким Тэхён уу? Миний царайлаг ах Ким Тэхён байна шүү дээ.." гэсээр инээд алдаад нөгөө тийш эргэн Юнгиг олж харан "Бас Юнги байна. Та хоёр зодолдох гэж байгаа юм уу? Гэхдээ манай Юнги ялах нь ойлгомжтой л доо.."

Тэхён хамаг аймшигтай царайгаа гаргаад "Манай Юнги??"

Энэ байдлыг эвдэн Юүн "Өнөө орой сэрүүхэн байна. Мэй даарчихвал дахиад өвдчихнө. Оруулъя" гэж хэлээд өөрөө Таог чирэн цааш явлаа.

Тэхён явахаасаа өмнө Юнги рүү хараад "Би нэг алдаагаа хоёр давтахгүй. Та ч бас дүүгийн минь сэтгэлээр тоглох хэрэггүй шүү!" гэж хатуу сануулаад явж одов.

Хусог "Хараад байхад хадмууд чинь чамд тийм ч дуртай биш бололтой. Тэхёны нүднээс бүр гал асаж байна шд.. чи ч их хичээх болох нь дээ.."

Түүний ярианд Юнги багахан инээмсэглээд "Чи л хэлсэн болохоос үнэн л дээ. Түүнийг өөрийнхөө дэргэд үүрд байлгахын тулд юу ч хийсэн чадна. Тиймээс эхний зорилго минь хаан болох.. Дараа нь  түүнийг хамгийн эрхэмсэг хатан болгох болно."

Хусог "Ваа~ Манай хунтайж ч үнэхээр чин сэтгэлээсээ дурлажээ." гэсээр инээд алдана.  

  

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now