Миний охин

Start from the beginning
                                    

Тулааны тал дээр Ишин ах их хатуу байр суурьтай байдаг юм. Тэр огт харж үздэггүй...

Бидний тулаан ширүүсч бараг л үхэх сэхэхээ үзэж байгаа мэт болж эхэлсэн байлаа. Би ч сайн өрсөлдөгч шүү..

Ах нар бүгд холоос санаа зовон ажиглацгааж намайг хэд хэдэн цохилт авах үед Тэхён ах сэлмээ аван талбай руу гарахаар яарах үед Юүн түүнийг зогсоов.

Юүн "Орхи! Тэд хааяа ингэж тулалддаг юм. Мэй их шартай болохоор болихоо мэдэхгүй харин хунтайж Мэйг хүчтэй байгаасай гэж хүсдэг болохоор тулаанд хатуу ханддаг."

Тэхён уурлан "Тэгсэн ч энэ арай хэтэрнээ!! Тэр чинь охин хүүхэд.. яаж ингэж хатуу хандаж болох юм!"

Тэднийг маргалдан зогсоход "Угсаа залгах хунтайж мориллоо." хэмээн зарц нь дуулгаж Юнги талбай дээр ирэв.

Тэгээд маш чадварлаг боловч эрсдэлтэй тулаанд орж байгаа Хэсоныг олж харлаа.

Юнги "Энд юу болоод??" гэхэд Жин түүний өмнө бөхийн мэндлээд "Хэсон хунтайжтай бэлтгэл хийж байгаа юм. Бидний санаа ч бас чилж байна." хэмээгээд тэдний зүг ширтэв.

Юнги Хэсоныг хүчтэй бас ухаалаг гэдгийг мэдэх ч тулааны урлагт хүртэл ийм сайн гэж мэдээгүй байсан тул гайхшран зогссон хэвээр...

Тулаан төгсгөл шатандаа орж Хэсон их л туйлдсан харагдах бол хунтайж Ишин ч бас багагүй ядарчээ.

Би "Та ч гайхалтай юмаа.." гэсээр муухан инээмсэглээд ах руу дайрахад "Чи л мундаг байна. Өмнөхөөсөө удаан тэслээ шүү." хэмээн хэлээд дайралтыг хаав.

Тулааны төгсгөлд ялагч нь Ишин ах байсан бол би ялагдал хүлээн өвдөг шороодлоо.

Би "Энэ удаа ялна гэж бодсон юмсан.." гэж гутруухан хэлэхэд хэн нэгэн над руу гараа сунгана.

Би ч тэр нэгний гараас татан дээш босох доо хэд хоног санаж бэтгэрч байсан түүнийгээ олж хараад сэтгэл хөдлөлөө хянаж чадалгүй тодоос тод инээмсэглэж орхив.

Тэр ч над руу хайрласан харцаар харан инээмсэглэж байлаа. Гэтэл бидний санагалзсан уулзалтыг таслан нэг гар бидний гарыг холдуулж орхиод "Гүрёо улсын угсаа залгамжлагч нийслэлд үзэгдэхгүй байсан. Хэзээ ирэв?" гэж асуув.

Юнги "Чин улсын хунтайж сайн сууж байв уу? Би өнөөдөрхөн ирсэн. Тэгээд энүүгээр дайраад гүнж болон хунтайжийг сайн байгааг шалгаж явна."

Ишин ах "Бид сайн байлгүй яахав. Та наашаа ойр ойрхон ирэх хэрэг байхгүй." гэж ширүүхэн хэлэхдээ намайг ардуураа оруулав.

Би түүний үйлдэлд гайхан зогсоно.

Энэ эвгүй байдлыг сарниулан нэг зарц гүйж ирээд "Дээдсүүдэд айлтгах зүйл байна." гэхэд нь би ярь гэж дохилоо.

Тэр "Гүнжийн зочид гол хаалган дээр ирсэн байна." гэж хэлэхдээ бага зэрэг айсан төрхтэй харагдав.

Би хэн ирсэнг мэдээд баярлан үсрээд "Шууд оруулсан уу? Би одоо очлоо." гэж хэлээд бусдыгаа орхиод шууд гол хаалга руу гүйв. Юүн ч намайг даган хурдлана.

Хэсон, Юүн хоёрыг гүйгээд явчихсанд гайхан хоцорсон залуус тэдний ардаас даган явлаа.

Гэтэл гол хаалгаар модон тэрэг ачаалсан цуваа орж ирэн нэг залуу мориноос үсрэн буув.

Гэтэл охид маань баярлан гүйсээр түүнийг тэврэн авлаа. Энэ дунд хамгийн гайхсан хоёр хүн нь Юнги , Тэхён хоёр л байв.

Юүн "Ингээд ардаас ирэх байсан бол анхнаасаа хамт явахгүй яасан юм." гэхэд залуу түүний толгойг илээд "Тэгээд хүрээд ирсэн л байгаа биз дээ."

Юүний ийм төрхийг харж байгаагүй Тэхён нүд амаа гурвалжлан хачин харсаар зогсов.

Хэсон "Манай Тао чинь эгч нарыгаа санасан юм уу?" гээд хацраас нь чимхэхэд Юнги харамласан даа гараараа агаар самардана.

Тао инээмсэглээд "Санаагүй за юу? Зүгээр уйдсан юм. Бас охин чинь хамт ирсэн." гээд арагш модон сүйх рүү заалаа.

Охин.. гэдэг үгийг сонсоод Ишинээс бусад нь гайхан модон сүйхийг нүд салгалгүй харан зогсов.

Хэсон сүйхийг нээх тушаал өгөхөд дотроос нь асар том цагаан бар сунайсаар гарч ирлээ.

Дэргэд байсан зарц шивэгчид бүгд айж орилолдон зугатаах бол бар аажуу алхсаар Хэсоныг тойрон эрхэлнэ.

Би "Миний охин хүрээд ирсэн үү? Зөндөө ядарсан уу?" гэсээр түүнийг нэг тэвэрч нэг илээд л зөндөө эрхлүүллээ.

Уулын бар харин яг л эзэнтэйгээ уулзсан муур шиг аяглах ажээ.

Би түүнийг хэсэг эрхлүүлж байгаад ард байх гурван ах болон Юнги рүү хараад "Танилцаарай. Тэр бол миний тэжээвэр амьтан. Гэхдээ гэр бүлээс минь өөрцгүй охин минь байгаа юм. Бага байхад нь олоод өсгөсөн болохоор ингэж дуудаад сурчихжээ." гээд инээмсэглэнэ.

Юнги томоогүй инээмсэглэх Хэсон руу хараад "Үнэхээр тааварлашгүй нэгэн шүү" хэмээн амандаа бувтнаад баярлан зогсох үзэсгэлэнт бүсгүйн зүг хайрлан ширтлээ.

The villain really wants to live \Дууссан\Where stories live. Discover now