"Юу гээч? Зовоосонд уучлаарай хүүхдээ. Э...ээж нь чамайг одоо явуулах хэрэгтэй бололтой"

Амнаасаа анх удаа ээж гэдэг үгийг унагаж буй бүсгүйд хэн нэгний ээж болно гэдэг магадгүй хамгийн сайхан зүйл байх. Гагцхүү тэрээр өөр замгүйгээс хойш ээжгүй хүүхэд өөр шиг нь замаар өсөөсэй гэж хүсэхгүй байгаа нь илт. Хэчнээн сайн аав байлаа гээд эхийн хайр гэдэг өөр гэдгийг тэр мэднэ. Эхгүй хүүхдийн цээж том гэдэг үгийн утгыг ч тэр хамгийн сайн мэднэ.

"2 сар надтай хамт байсанд баярлалаа. Охин болов уу? Хүү болов уу?? Ямар ч байсан ээжийгээ уучлаарай. Чанга хувцсаар шахаж бага хоол өгч энэ дэлхийн хамгийн муу ээж байсанд уучлаарай. Өнөөдөр чиний сүүлчийн шөнө"

Амьдралдаа байгаагүйгээрээ ихээр уйлж хамгийн сул дорой байсан түүний 2 сар. Шөнө бүр бяцхан үрдээ хэзээ нэгэн цагт эргээд ирээрэй гэж гэдсээ илэн нойтон дэртэй хоносон бүсгүйн эхийн сэтгэлийг өөр хэн ч мэдрэхгүй дээ...

...

"Хүүхдийнхээ зүрхний цохилтыг сонсох уу?"

"Үгүй ээ, үгүй шүү хурдхан хагагалгаагаа хийлгэж болох уу?"

"11 долоо хоногтой эрүүл саруул хүүхэд байна. Та шийдвэрээ сайн бодсон уу?"

"Бодсоон. Би 2 сар бодохоос илүү яах гэж?"

Jungkook Pov

"Захирлаа өнөөдөр манай эхнэр төрж байгаа юм л даа"

"Өө тийм үү? Би очих уу?"

"Үгүй дээ. Юу л даа, би Жиаг олчихлоо. Жин ахын эмнэлэг дээр байна."

"Би яг одоо очлоо, жолоочоо жолоогоо эргүүл хурдлаарай"

Зам дээр осол гарснаас болж түгжрэл ихтэй байсан тул ширүүхэн бороон дундуур Жонгүг машинаасаа буун гүйлээ.

"Миний бяцхан туулай, аавыгаа жоохон хүлээчих заавал хамгаална аа аав нь..."

Хар усан бороон дундуур гүйсээр эмнэлгийн үүдэнд ирвэл саравчинд чичрэн зогсох Жиа үзэгдлээ

Тэрхэн зуур сандрал, догдлол, айдас 3 зүрхийг нь зогсоочих шахам нүдэж бүсгүй рүү ойртлоо.

"Ж...Жиа"

"Новш гэж"

"Б..Бидний хүүхэд сайн байгаа юу? Чи сайн уу?"

"Би маш сайн харин чиний хүүхдийг алчихлаа"

"Ж..Жиа битгий надаар тоглоод бай л даа..."

"Би ийм л хүн Жон Жонгүг, би ийм л адгийн эмэгтэй. Чи битгий намайг андуураад бай"

"Ю..Юу?"

"Чиний зулбасагыг  ..."

Жонгүгийн том гар түүний хацар дээр буухад залуусын нулимс зэрэг урслаа

"Чи бол миний мэдэх хамгийн адгийн эмэгтэй"

Жиа магадгүй хэзээ ч Жонгүгийн ийм хорсол тээсэн харцыг харж байгаагүй байх.

"Жин ахаа, И Жиа гээд эмэгтэй сая үр хөндүүлсэн...
Б.. би хүүхдээ авч болох уу?"

"Устгалд оруулчихдаг юм л даа үгүй бол болно оо би асуугаад өгье"

"И Жиа гээд эмэгтэйн үр хөндүүлсэн өрөө эмч аль нь вэ?"

"Захирал аа, И Жиа үр хөндүүлээгүй дээ. Товлолт хяналтандаа ороод явсан"

"Аан за баярлалаа"

"Жонгүгаа, үр хөндүүлээгүй гэж байна шүү дээ"

"Юу? Нээрээ юу? Ахаа баярлалаа хайртай шүү"

"Золиг чинь аав болох нь уу дээ?"

Жонгүг ухаангүй гаран гүйх ба саяхан хайртай бүсгүйдээ хэлсэн үгэндээ үхтлээ харамсан өөрийгөө зүхнэ.

Гэхдээ...

Эмнэлгийн хаалгаар гараад л тэр ахин зовлон дунд унах шиг болсон юм.

Түүний бүсгүй цусандаа хутгалдчихсан замын голд хэвтэж байлаа 

E U P H O R I A [Completed]Where stories live. Discover now