roku

474 85 13
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

"Юу вэ? ягаан өнгө яахлээрээ завсрын өнгө байдаг юм?"

Рики түүний хэлснийг сонсож байснаа гайхшран ийн асуусанд Хёнмин нүүрээ даран санаа алдав.

"Хөөе, чи уран зургийн ангид сурдаг биз дээ? Тийм байж өнгөний тухай ямар ч мэдлэггүй хэрэг үү?" хэмээн Хёнминийг бухимдсанд залуу нүдээ эргэлдүүлэн, "Миний мэдэх өнгөнд ягаан лав завсрын өнгө биш. Харваас тусгайлан гаргасан өөр өнгө байхад...."

Аль өдөр л Рикигийн бие даалтыг хийхээр суусан тэд хэдэн ч удаа ийн муудалцсан юм бүү мэд. Ямагт л нэгнээ үгүйсгэн маргалдаж, сүүлдээ хичээлээ ч хийж чадалгүй зөрөлдсөн нь энэ байлаа. Гол нь мэтгэлзэж буй зүйлс нь чухал, сүртэй том сэдэв бус жижигхээн асуудлууд учраас л хэн хэнд нь утгагүй санагдана.

"Миний мэдэх өнгө гэнэ шүү.....овоо сайн зурдаг л гэж магтуулаад байдаг сурагч нь өнгө ч ялгадаггүй юм байна даг"

"За чиний зөв болог ээ. Тэгээд цааш нь яах ёстойг заа л даа!" гэсээр захирангуй шаардвал Хёнмин буцаад ном руу нь харан, "Завсрын ягаан өнгийг суурь өнгөнүүдтэй хольсноор..." гээд уншиж дуусаагүй байхад нь л залуугийн нойр хүрч гараа ширээн дээрээ тавин дэрлээд хэвтлээ.

"Наад дээр чинь 'завсрын' гэж бичээгүй байхад яагаад худлаа уншаад байгаа юм? Улбар шар бол завсрын өнгө. Улаан, шар хоёрыг нийлүүлэхээр гардаг учраас..."

BURN BOOKWhere stories live. Discover now