"Уучлаарай, энэ чиний ном байсан уу?"

Түүнийг намуухан хоолойгоороо эелдгээр ийн асуухад нь би ярилцах боломжоо алдахгүй гэсэндээ шуудхан л толгойгоо дохин ахын уншиж байсан номыг гараас нь авлаа. Өмнө нь харж үзээгүй шүлгийн ном байсан нь сонирхол ихэд татсан ч би мэдэх юм шиг л жүжиглэхээр шийдсэн юм.

"Би энэ номыг их сонирхож байгаа юм л даа. Гэхдээ чи эхлээд уншиж байсан юм чинь дуусгасныхаа дараа надад өгчхөж болох болов уу?"

Ийм тодорхой зүйлийг л санаа тавин асууж байгаа нь түүнийг биширч, хүндлэх сэтгэл төрүүлж би толгой дохин, "Тэгэлгүй яахав. Би уншиж дуусгачхаад хэлье" гэлээ.

"Жэйк гэдэг. Уран баримлын ангийн
4-р курс" гэж ангиа хэлэхэд нь би өөрсдийгөө ижил мэргэжлээр суралцдагт асар ихээр баярлаж өөрийнхөө тухай ч хэлээд амжив.

"Хөөх, тэгвэл манай дүү байж. Одоо ингээд танилцсан болохоор номоо дараа нь аваад ирээрэй" гэсээр тэр өв тэгш шүдээ гарган мишээгээд гараа даллан номын сангаас гарлаа.

Жэйк ахын инээмсэглэл цаанаасаа л зүрхийг минь хайлуулчих шиг санагдсан. Түүний дуу хоолой, дүр төрх, ааш зан гээд бүгд дэндүү төгс төгөлдөр. Харсан даруйд л дахиад харах хүсэл төрөхүйц, дахиад илүү удаан ярилцмаар санагдах тийм л үзэсгэлэнтэй оршихуй....Миний сэтгэл зүрхний эзэн, Шим Жэюүн. Энэ сургуулийн оюутнууд дундаас хамгийн хүнлэг, боловсон бас сэтгэл татам нэгэн"

_____


Хёнмин өөдөөс нь хариулт нэхэн ширтэх Жэйкийг хараад түүнтэй яг яаж танилцсанаа эргэн нэг саналаа. Тэр үеийн хүчтэй догдлол асар гүн мэдрэгдэж, эгээтэй л зүрх нь зогсчихсонгүй хөөрөн нисэх шиг л мэдрэмж төрнө. Хэдий Рикиг гэж андуураад таагүй зүйл хэлсэндээ сандарч байсан ч энэ л хоёр нүдийг хараад түүний тухай юу гэж бичиж байснаа мөр мөрөөр нь санана.

"Хёнмин? Сонсож байна уу?"

Анх удаа....
Анх удаа Жэйк түүнийг нэрээр нь дуудсанд охины хацар ягаарч ичсэндээ сандарч ядна. Энэ л хоолойгоор нэрээ дуудуулах яагаад ч юм хачин танил, дотно санагдах бөгөөд хэзээнээс л эцэг эхээс заяасан нэр нь зөвхөн Шим Жэюүний хоолойгоор дамжин сонсогдох ёстой байсан мэт бодогдов.

"Уучлаарай, ах аа! Таныг би өөр хүнтэй андуурчхаад" гэж арай хийн хэлтэл Жэйк инээмсэглэн, "Тийм байлгүй дээ, арай ч намайг мулгуу гэж хэлэхгүй байх"

BURN BOOKWhere stories live. Discover now