16. Танихгүй юм шиг бай.

263 29 1
                                    

Хамгийн адал явдалтай жил болж өнгөрөх нь ээ. Би ч баларчээ.

"Хөөх , хоёулаа царайлаг юм аа!!"

"Ники нь жинхэнэ эр хүн шиг юм. Жонвон эгдүүтэй юм аа!"

"Бурхан намайг энэ жил найз залуутай болгох гэж байгаа бололтой."

Яах ч аргагүй нэг нь миний хажууд суух бололтой. Танихгүй юм шиг царайлах уу? Яах вэ...

"Багшаа, гурван хөвгүүн ирнэ гэсэн. Гурав дахь нь хэн юм?"

"Мэдмээр байна уу?"

Бүгд "Тиймээ!"

"Тэр чинь...Би! За Ники Исүний хажууд суучих. Жонвон Юүминий хажууд. Хоорондоо сайн танилцаарай." гэсээр гарч явлаа.

Бурхан минь. Ники яг намайг чиглээд ирж байна. Жонвон ч гэсэн ширтсээр байна. Ямар эвгүй мэдрэмж гээч нь вэ.

Ники хажууд суугаад хоолойгоо засч байлаа.

"Удаан уулзсангүй. Хэр байв даа. Сүүлд Жонвоныхоос явсны чинь дараа чамайг түүнтэй нэг ч холбогдоогүй гэж сонссон. Муудалцсан юм уу?"

Тэр яг л бүгдийг алсын зайнаас уншдаг , хардаг мэт л байх юм.

"Юу болоод наашаа шилжиж ирсэн юм?"

"Ингэж асуухыг чинь мэдсэн юмаа. Ээж ааь хоёр ирчихсэн учраас эндээс холгүй амьдардаг болсон. Жонвоныг бол мэдэхгүй нь."

Жонвоных хол шүү дээ. Тийм байтал энэ хүртэл шилжиж ирээд л. Бас царайлаг, гоё бүжиглэдэг болохоор олны анхааралд маш хурдан өртөнө дөө. Охидын ярианы сэдэв нэг хэсэгтээ энэ хоёр байх болох нь..

Толгойгоо жаахан эргүүлээд Жонвоны зүг харвал яг л бодож байсан шиг хүүхдүүдээр хүрээлэгдчихэж. Аягүй бол бүгдэд нь сайхан сэтгэл гаргаад дугаараа өгч байгаа биз.

Гэнэт сандалнаас минь хэн нэгэн түлхэхэд гайхаад хартал хэн нэгэн ч биш хэдүүлээ байна вэ? Ники босгохоос өмнө явах хэрэгтэй. Хэрвээ таньдгаа мэдэгдчихвэл би л өнгөрнө. Бодохоос ч аймар.

Би гялсхан босоод цайны газрийн зүг зүглэв. Тэндээ удаан байвал суух ч суудалгүй болоод дуусах биз. Явах замдаа самбарт наасан зарлалуудыг үзэж явлаа.

"Шинэ хичээлийн жилийн мэнд! Жил бүрийн уламжлалаар баярын зааланд оройн зургаан цагт бэлэн байна уу?"

Хувцас болон гутлаа бэлдчихсэн учраас санаа зовох зүйл байсангүй. Эргэж хараад явах гэж байхдаа ахиад нэг зүйл харааг минь эргүүлж орхилоо.

' Царайлаг Бүжгийн Багш Жонвон '  [☑️]Unde poveștirile trăiesc. Descoperă acum