9. Ууртай Жонвон ба хэцүү Ники

266 27 1
                                    

" Исүн, ингээд хөлөө хөдөлгөөд үз дээ!"

"Ингээд үү"

Хөлний хөдөлгөөнийг бараг л 30 минут хийсэн байх аа. Надаас олигтой охин байсан бол 5 минутанд л сурчих байсан байх биз.

"Уучлаарай. Чамд хэцүү байгаа бол дараагийн хөдөлгөөнөөсөө эхлэж сурах уу?"

" Хэрэггүй ээ. Маргааш амралтын өдөр болохоор тухтай сурцгаая. Одоо амръя."

Жонвон хэт бухимдсан нь хөмсөгнөөс нь илт байна. Тэрэн шиг эгдүүтэй царайтай хүн яаж уурлаж байгаа нь хүртэл царайн дээр нь тод гараад ирэх юм. Уучлалт гуйгаад байвал уур нь гарах юм болов уу?

"Уурлачихсан уу? Уучлаарай, би үнэхээр муу юм."

"Битгий уучлалт гуйгаад бай! Зүгээр л жоохон тиймхэн байна."

Тийм дээ. Уучлалт гуйгаад улам дордуулахаас хойш...

-

Бид заалнаас гараад 1 давхарт ирэв. Тэр одоо хүртэл хөмсөгөө зангидсаар байна. Айж эхэлж байна шүү. Хөлөө ингэсэнгүй тэгсэнгүй гээд загнаад байвал одоо яана аа!

" Жонвон, чи надад бүжиг заах үнэхээр хүндрэлтэй хэцүү санагдаж байвал хэлж болно шүү. Би өөр багш--"

"Өөр багш авах гээ юу? Наад талаараа миний хажууд ахиад битгий ам нээгээрэй. Би л чамд бүжиг зааж чадах ганц хүн!"

Ойлгосонгүй?

Жонвон л надад зааж чадна. Өөр хүн чадахгүй. Учир нь би муу бүжиглэдэг болохоор уу? Ян Жонвон ингэж боддог байж ээ!

Мэдээж би уурлаж байна. Ачаагаа оруулсан өрөөрүүгээ хамаг хүчээрээ дэвслэн алхаж байна. Хэрвээ доор минь айл байсан бол өдийд намайг тайван унтуулсангүй гээд цагдаад өгчих байсан биз.

Ардаас хэд хэд дуудсан нь үнэн. Тэглээ гээд. Эмзэг сэдвийг минь хүртэл тойруулж сануулах хэрэг байгаа гэж үү???

Би маргааш гэртээ харих болно. Энд ахиж байх шаардлага алга. Юугаа ч хэлдэггүй , уурласан нь хүртэл нууцлаг хөвгүүнтэй цуг амьдрах чинь бүтэхгүй хэрэг.

Хэдий би Жонвоныг хөөрхөн, бүр насанд хүрээчгүй байхдаа бүжиг гэдэг зүйлийг эзэмшсэн сайн хөвгүүн гэдгийг мэдэх ч гэсэн энэ удаад үнэхээр гомдож байна. Яг л бага сургуульд байхад МОД гэж хочилуулж байсан шиг мэдрэмж төрсөн.

Бүжиг зааж чадах ганц хүн гэнэ шүү! Би хувийн багштай болох боломж байсан. Гэсэн ч нэг ч удаа болтугай хамт олноороо цугтаа нэг зүйлийг хийхийг хүссэн болохоос...

' Царайлаг Бүжгийн Багш Жонвон '  [☑️]حيث تعيش القصص. اكتشف الآن